2024 оны 12-р сарын 3-ны өдөр Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Монгол Улс дахь Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын санаачилгаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл сэдэвт уулзалт, чухал хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үг хэллээ.
Хуралд Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ХАБЭМ-ийн ахлах мэргэжилтэн Юка Ужита, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б.Алтанзагас, судлаач доктор Д.Нарансүх, ХАБЭМ-ийн зөвлөх Б.Батхүү нар илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын илтгэлд ХАБЭА-н хууль эрх зүйн зохицуулалт болон тогтолцооны шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэл өндөр байгаа бөгөөд уурхай, үйлдвэр, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буйтай холбоотой 2035 он гэхэд эдгээр салбарт ажиллаж буй ажилтнуудын тоо 35 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалт, ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлт, ҮОМШӨ-ний даатгалын үр нөлөөг сайжруулж, тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдлаа.
Судлаач Д.Нарансүх, ГБХНХЯ-ны ажлын хэсгийн хийсэн ХАБЭА-н бодлогын дүн шинжилгээнд үндэслэн боловсруулсан “ХАБЭМ-ийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг танилцуулав. Шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн дэд бүтцийг хөгжүүлэх, цахим шилжилтийг хэрэгжүүлэх, ҮОМШӨ-ний даатгалын шинэчлэл, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Оролцогчид ХАБЭМ-ийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, олон улсын туршлагад тулгуурласан шинэ санаачилга, стратегиудыг дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм.
Мөн уулзалтад Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн төлөөллөөс оролцож, олон улсын болон үндэсний туршлагад тулгуурлан санал, зөвлөмжөө илэрхийлэв.
ХАБЭМ-ийн тогтолцоог сайжруулах, бодлого боловсруулахад чиглэсэн дараах асуудлуудыг дэвшүүлж, санал зөвлөмжүүдийг өгөв.
Уг хэлэлцүүлэг нь ХАБЭМ-ийн салбарын гол асуудлуудыг нэгтгэн тодорхойлж, бодитой шийдэл боловсруулахад чухал алхам болсон юм.
Мэдээлэл бэлтгэсэн: Н.Хэрлэнчимэг, МШӨС эмч, АШУҮИС-ийн докторант