Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Монгол Улс дахь Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын санаачилгаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл сэдэвт уулзалт, чухал хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооний төлөөлөл Малайз улсад “Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн долдугаар хурал”-д оролцлоо.
Анх 2019 онд эхлүүлж байсан хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний чадамжийг олон улсын жишгээр баталгаажуулах тогтолцоог амжилттай нэвтрүүллээ. Үүний үр дүнд Монгол Улсад олон улсын шалгуураар мэргэжлийн ур чадвараа баталгаажуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйч таваар нэмэгдлээ.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо анх 2018 онд “Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжид тавигдах шаардлага” зөвлөмжийг Олон Улсын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Холбоо (International Occupational Hygiene Association) болон бусад улс орны мэргэжлийн холбоодын жишгээр боловсруулж байсан.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэгдэн батлагдсан.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандарт, журмын шинэчлэлтэй холбоотой сургалтыг зохион байгууллаа.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны нэрэмжит анхдугаар спорт тэмцээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 53 тамирчдын 8 баг бүрэлдэхүүнтэй гурван төрөлт тэмцээн боллоо. Холбоонд гишүүнчлэлтэй болон дэмжигч 20-иод байгууллагын мэргэжилтнүүд оролцож нэг өдрийг хамтдаа спортоор нөхөрлөж өнгөрүүллээ.
МХЭАҮХолбооны гишүүд маань Америкын үйлдвэрийн эрүүл ахуйн холбоо - Аmerican Industrial Hygiene Association (AIHA) - д давхар гишүүнчлэлтэй болох боломж бүрдлээ.
Энэхүү сургалтын зорилго нь Монголдоо мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай болж тэдний мэргэжлийн ур чадварын баталгаажуулах, цаашлаад олон улсад ажиллах эрхтэй Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч ( COH - Certified Occupational Hygienist) нарыг бэлгэх юм.