Slider

2025.10.05 - 08

Хурлын удирдамж

   

Хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэнд, ХАБЭА-н мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, шинэ мэдээлэл солилцох, сайн практик туршлагыг хуваалцах, салбарын түвшинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор "Хөдөлмөрийн эрүүл ахуй - 2025 бага хурлыг "Уушги тоосжих өвчнөөс урьдчилан сэргийлье" сэдэвтэйгээр зохион байгуулж байна.

Бага хурал нь Монгол Улсад тулгарч буй хөдөлмөрийн эрүүл мэндийн сорилтыг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, оролцогч талуудыг оролцоог хангах тогтвортой хөгжлийн 3 болон 8 дах зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Зохион байгуулагч: Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо

Хаяг байршил, цагийн хуваарь

Хугацаа

2025 оны 10 дугаар сарын 5-8-ны өдөр

Бүртгэл

Та доорх холбоосоор дамжин хуралд оролцох бүртгэлээ хийлгэнэ үү.

Байршил

Корпорэйт Конвейншн центр - А танхим

Хурлын ач холбогдол

Мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх

Тулгамдсан асуудлыг салбарын мэргэжилтний оролцоотойгоор тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаарх санал зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт хүргэх.

Сайн туршлага түгээх

Шинжлэх ухаанч мэдлэг, сайн туршлагыг дэлгэрүүлж, ажиллах хүчний эрүүл мэндийг хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

Сурталчлан таниулах

Ажил олгогч, ажилтны төлөөлөл, шийдвэр гаргагчид, мэргэжлийн хүрээнийхэнд шинэчлэх ухаанч мэдлэг, мэдээлэл, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар сурталчлан таниулах.

Инноваци, эрдэм шинжилгээг дэмжих

Ажилтны эрүүл мэндийг хамгаалах илүү үр нөлөөтэй шийдлийг бий болгоход чиглэсэн судалгаа, инновацыг дэмжих.

Ажил мэргэжлийн хүрээллийг тэлэх

Хуралд оролцогч нарт гадаад, дотоодын ижил ажил мэргэжилтэй хүмүүстэй танилцах, хүрээллээ тэлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох

Мэргэжлийн тасралтгүй хөгжил

Хуралд оролцогч нарт хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, суралцах боломж олгох

Хурлын хөтөлбөр

Мэргэжлийн хөгжлийн сургалт

10 сарын 5

08:30-18:30
Ажлын байран дахь тоосны өртөлтийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний урьдчилан сэргийлэлт

10 сарын 6

08:30-18:30

Шуугианы өртөлтийн үнэлгээ (Олон улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн холбооны сургалт OHTA 503)

Хөдөлмөрийн эрүүл ахуй 2025 бага хурал

10 сарын 7-8

08:30-18:00
Хурлын үндсэн хөтөлбөр

18:30-22:30
Оройн хүлээн авалт

Эрдэм шинжилгээний илтгэл хүлээн авах

10 сарын 8

08:30-15:00
Хурлын үндсэн хөтөлбөр
Эрдэм шинжилгээний илтгэл

15:10-16:30
Холбооны гишүүдийн хурал

Дэлгэрэнгүй удирдамж татаж авах 

Илтгэлийн хураангуй илгээх линк 

Ивээн тэтгэгч байгууллага

ХУРЛЫН БҮРТГЭЛ

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

  • Хурлын үндсэн хөтөлбөрийн хураамж 250 мянган төгрөг
  • Оройн хүлээн авалт / Networking арга хэмжээний такс 150 мянган төгрөг
  • Мэргэжлийн хөгжлийн сургалт (суудлын тоо хязгаартай)

Сонгосон хөтөлбөрийн бүртгэлийн хураамжаа Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны ХААН банкин дахь 5111192587 тоот дансанд төлнө үү. Хурлын бүртгэлтэй холбоотой +976 80070107 утсаар холбогдож лавлах боломжтой.

Хурал болоход:

00
Өдөр
00
Цаг
00
Минут
00
Секунд

Өмнөх хурлын зургийн цомог