Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо (МХЭАҮХ) нь хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажилагаа, эрдэм шинжилгээг дэмжих, мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэх замаар салбарыг хөгжилд ахиц дэвшлийг бий болгох, хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийг ажлын байрны эрсдлээс хамгаалах зорилготой ашгийн бус мэргэжлийн холбоо юм.
Холбооны гишүүд хөдөлмөрийн эрүүл ахуйн тасралтгүй сургалт, вебинарт, хурал, бусад арга хэмжээнд хамрагдаж мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Мэргэжлийн холбоогоор дамжуулан салбарын үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомж, стандартын шинэчлэл, шийдвэр гаргалтад саналаа өгөх, ажлын хэсэгт орж ажиллах боломж нээгдэнэ.
Холбооноос зохион байгуулах мэргэжлийн чадамжийг баталгаажуулах шалгалтад хамрагдаж, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч болж, үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдөх.
Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хувьд дагалдан суралцах боломж нээгдэнэ.
Үндэсний хэмжээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр төрөл бүрийн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж нээгдэнэ.
Гишүүнчлэлийн хураамж төлөх
Гишүүнчлэлийн хураамжийг МХЭАҮХ-ны Хаан банкны 5111192587 дансанд төлж, баримтын хуулбарыг [email protected] имэйлээр илгээнэ.
Гишүүнчлэлээ сунгуулах
Жил бүрийн 11-12 сард дараа оны гишүүнчлэлийн хураамжаа төлснөөр гишүүнчлэл сунгагдана.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг, ур чадварын түвшин, практик туршлагаараа мэргэжлийн чадамжаа баталгаажуулсан, ёс зүй, хариуцлагатай мэргэжилтэн юм. Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нь мэргэжлийн зэрэг бөгөөд Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны гишүүнчлэлийн хамгийн түвшин юм.
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч зэргийн шалгалтын хураамж нэг удаа 250 мянган төгргөг, гэрчилгээний жилийн хураамж 150 мянган төгрөг.
Нийгмийн эрүүл мэнд судлал, эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал, эдгээртэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавраар суралцаж, Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн, өдөр тутам мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэдэг мэргэжилтнийг Жинхэнэ гишүүнээр элсүүлнэ. Жинхэнэ гишүүн нь Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч зэрэг горилох боломжтой.
Үндсэн гишүүнчлэлийн жилийн хураамж 120 мянган төгрөг.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн практик үйл ажиллагаанд оролцдог, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэр, байгууллагын эмч, бусад чиглэлийн мэргэжилтнүүд энгийн гишүүнээр элсэж болно.
Үндсэн гишүүнчлэлийн жилийн хураамж 120 мянган төгрөг.
Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдлын мэргэжил эзэмшихээр суралцаж буй бакалаврын оюутан эсвэл эдгээр мэргэжлээр төгсөж хөдөлмөрийн эрүүл ахуйгаар ажиллаж байгаа эсвэл цаашдаа ажиллах сонирхолтой шинэ төгсөгчид Залуу гишүүнээр элсэж болно.
Шинэ төгсөгчид их сургууль төгссөнөөс хойш 1 жилийн хугацаанд Үндсэн гишүүнчлэлийн жилийн хураамж 60 мянган төгрөг.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтэн Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр Хүндэт гишүүн зэрэг олгоно.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны гишүүд онцгой нөхцөлөөр Америкийн үйлдвэрийн эрүүл ахуйн холбоо(American Industrial Hygiene Association)-ны гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд хөнгөлөлттэй хамрагдах боломжтой.
Энгийн нөхцөлөөр гадаадын мэргэжилтэн тус холбооны гишүүнээр элсэхэд жилийн хураамж 56 доллар төлдөг бол манай холбооны гишүүн 10 долларын жилийн хураамж төлдөг. Америкийн үйлдвэрийн эрүүл ахуйн холбооны гишүүнээр элсэхийг хүсвэл холбооны үйл ажиллагаа хариуцсан менежертэй холбогдоно уу.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо (МХЭАҮХ) нь хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажилагаа, эрдэм шинжилгээг дэмжих, мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэх замаар салбарыг хөгжилд ахиц дэвшлийг бий болгох, хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийг ажлын байрны эрсдлээс хамгаалах зорилготой ашгийн бус мэргэжлийн холбоо юм.
Гишүүнчлэлийн хураамжийг МХЭАҮХ-ны Хаан банкны 5111192587 дансанд төлж, баримтын хуулбарыг [email protected] имэйлээр илгээнэ.