Дадлагажих хөтөлбөр

Хөтөлбөрийн тухай

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлээр ажиллах сонирхолтой шинэ төгсөгч, залуу мэргэжилтнүүдийг дадлагажуулах, ажлын туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийг дүүргэсэн мэргэжилтнүүдийг  ажилд ороход нь ажлын туршлагын тодорхойлолт хийж өгнө.

Дадлагажих хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

  • Их дээд сургуулийг эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэнд судлал, эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал, эдгээртэй дүйцэхүйц мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх
  • Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны гишүүнчлэл нь хүчинтэй
  • 35-аас доош насны залуу мэргэжилтэн

Дадлагажих хөтөлбөрийн үе шат

1

Бүртгүүлэх

Дадлагажих хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ доор формоор бүртгүүлнэ үү.

2

Төлөвлөгөө боловсруулах

Дадлагажих хөтөлбөрийн хүрээнд суралцах хэрэгцээнд үндэслэн зөвлөх багштай хамтран дадлагажих сургалтын төлөвлөгөө боловсруулна.

3

Мэдлэг сэргээх сургалт

Хөдөлмөрийн эрүүл ахуйн онолын суурь мэдлэгээ сэргээх сургалтад хамрагдана.

4

Дадлагажих

Холбооны гэрээт байгууллагад хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр дадлагажиж ажиллана.

Хөтөлбөрийн бүртгэл

Хөтөлбөрийн хугацаа

3 сар

Хураамж

300 мянган төгрөг