Анх 2019 онд эхлүүлж байсан хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний чадамжийг олон улсын жишгээр баталгаажуулах тогтолцоог амжилттай нэвтрүүллээ. Үүний үр дүнд Монгол Улсад олон улсын шалгуураар мэргэжлийн ур чадвараа баталгаажуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйч таваар нэмэгдлээ.
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч зэрэг олгох тогтолцоо нь Монгол Улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт мэргэжлийн чадамж, ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд байлгах зорилготой, мэргэжилтний чадамжийг баталгаажуулах үйл явц юм.
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч ажлын байран дахь хүний эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийг таньж илрүүлэх, өртөлтийг хэмжих, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн хяналтын тохиромжтой арга хэмжээг зөвлөх чадамжтай, мэргэжлийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн бөгөөд Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны гишүүнчлэлийн хамгийн дээд зэрэг юм.
Өөрийн мэдлэг, ур чадвараа хөндлөнгийн мэргэшлийн холбоогоор олон улсын жишигийн дагуу үнэлүүлж "Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч" болсон А. Цэнгэлмаа, Г. Цацрал, Б. Энхнасан,
Ж. Пүрэвдорж, Х. Чинзаяа нартаа баяр хүргэе!
Нийт харилцан яриа