Өнгөрсөн амралтын өдөр буюу 8-р сарын 22-ны өдөр Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос гишүүддээ зориулан "Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургагч багш" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад оролцсон мэргэжилтнүүд цаашид ХНХЯ-ны "Сургагч багшийн сургалт"-д хамрагдахад сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд хичээлийг заах аргазүй, мэдлэгийг эзэмшлээ. 

Нийт 47 хүн бүртгүүлснээс шаардлага хангасан мөн бүртгэл хаагдахаас өмнө бүртгүүлсэн 12 мэргэжилтэн оролцсон юм. Сургалтаар Холбооны тэргүүн, АУ-ны доктор, Д.Нарансүх ХЭА-ийн жишиг лекцийг ашиглан сургалт хийх арга зүй, суралцагчдын мэдлэгийн төвшинг үнэлэх аргазүй, сургагч багшийн хариуцлага ёс зүйн асуудлын талаарх сэдвээр хэлэлцэн амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ. 

Сургалтын төгсгөлд Холбооны зүгээс нийт оролцогчидтой ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулан гэрчилгээ олгосноор хичээл өндөрлөв.