card

Холбоо байгуулагдсан түүх

2013 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хэсэг хөдөлмөрийн ахуйчдын албан бус уулзалтыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр зохион байгуулсан. Уулзалтад ЭМШУИС-ийн НЭМС-ийн багш Д.Нарансүх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Л.Оюунтогос, Оюу Толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Болдмаа,  Sound Health Service ХХК-ийн эрүүл ахуйч Б.Гэрэлчимэг,  “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч М.Мөнх-Эрдэнэ,  Улаанбаатар-Төмөр Замын Мэргэжлийн хяналтын албаны хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Л.Оюунчимэг,  НМХГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид Ч.Бүжинлхам /СХД/, Ж.Ганбаяр /БЗД/ нар оролцов.

Уулзалтаар Монголд мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйчдын нийгэмлэг байгуулах, үүгээр дамжуулан хөдөлмөрийн эрүүл ахуйчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулах, салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

2015 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан  “Уул уурхай, Барилгын салбарын Хөдөлмөр ба Орчны эрүүл мэнд” олон улсын хурлын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага,  Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, АШУҮИС, үйлдвэрүүдэд ажилладаг 30 гаруй хөдөлмөрийн эрүүл ахуйч нар уулзалт хийсэн. Уулзалтад оролцогсод хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, нийтлэг эрх ашгийг нь хамгаалах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах замаар ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалахад мэргэжлийн холбоо чухал үүрэг, ач холбогдолтой, үүнийг үүсгэн байгуулах хэрэгцээтэй байгаад санал  нэгдэв.

Дээрх бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн “Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо”-г 2015 оны 6 сард үүсгэн байгуулав.

Холбоо байгуулагдсан түүх