card

Гишүүнчлэлийн ач холбогдол

Манай холбоонд элссэнээр мэргэжлийн хяналт, их сургууль, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад хөдөлмөрийн ахуйн чиглэлээр ажилладаг мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах, холбооны үйл ажиллагаанд оролцох, нийтлэг эрх ашгаа хамгаалуулах, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломж танд нээгдэнэ.

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь гишүүддээ дараах бодит боломжуудыг санал болгодог. Үүнд:

1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн улирал тутмын сэтгүүл үнэгүй захиалах

2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн зайн тасралтгүй сургалтуудад үнэгүй суралцах

3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хөнгөлөлтэй суралцах

4. Мэргэжлийн үйл ажиллагааны талаар үнэгүй зөвлөгөө авах

5. Судалгааны арга зүйн үнэгүй зөвлөгөө авах

6. “Зөвлөгч” хөтөлбөрт хамрагдах