card

Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн шалгалтанд бэлтгэх сургалт

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, баталгаажуулах зорилгынхоо хүрээнд 2021 оны 4 сарын 22-оос эхлэн "Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн шалтгалтанд бэлтгэх сургалтыг" гишүүдийнхээ дунд зохион байгуулж эхлээд байна. 

Энэхүү сургалтын зорилго нь Монголдоо мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай болж тэдний мэргэжлийн ур чадварын баталгаажуулах, цаашлаад олон улсад ажиллах эрхтэй Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч ( COH - Certified Occupational Hygienist) нарыг бэлгэх юм. 

Сургалт нийт 6 сар гарангын хугацаанд зохион байгуулагдах ба цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдаж байна. 

Сургалтанд оролцогчид маань МХЕГ, ХАБЭМТ, Оюу-Толгой, Эрдэнэт ТӨҮГ, Таван-Толгой зэрэг улсын болон хувийн томоохон байгууллагуудын хөдөлмөрийн эрүүл ахуйчдаас бүрдсэн ба тэд ажлынхаа хажуугаар өдөр бүр хичээлээ үзэн даалгавраа гүйцэтгэх дунд зайны марафоноо эхлүүлээд байна. 

 

 

 

Текст