ХОАА-ны зааварт санал авч байна
Манай холбооноос санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны заавар(ХОАА)-ыг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. ХОАА-ны зааврын эхний хувилбарыг 2020 оны 11 сард боловсруулж, 2021 оны 2 сарыг хүртэл олон нийт, ХАБЭА-н мэргэжилтнүүдэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах, мэргэжилтнүүдийн саналыг тусган сайжруулах ажлуудыг хийсэн. Мэргэжилтнүүдийн саналын дагуу засаж сайжруулсан ХОАА-ны зааврын төсөлд дахин санал авах ажлыг цахимаар зохион байгуулж байна. Холбооны нийт гишүүд, ХАБЭА-н мэргэжилтнүүд энэхүү зааварт саналаа доорх загварын дагуу бидэнд ирүүлнэ үү.
Аюулгүй ажиллагааны зааврыг энд дарж татаж авна уу.
Саналаа ирүүлэх загварыг эндээс авна уу.
Саналыг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл авах ба та саналаа санал ирүүлэх загварын дагуу бөглөн [email protected] хаягаар ирүүлнэ үү.
![ХОАА-ны зааварт санал авч байна](https://cdn.greensoft.mn/uploads/site/386/block/new_bfc2629e9fceb598198f4f63b91c4b4fa967f959.png)