card

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэлд саналаа өгнө үү!

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос 2022 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэл”-ийн хүрээнд шинэчлэн стандартуудын төсөлд санал авч байна.

Саналын загварыг ЭНД дарж татаж авна уу!

  1. MNS 4990:2022 Ажлын байрны агаар дахь хорт бодисыг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Төсөл татаж авах
  2. MNS.....:2022 Ажлын байрны бичил цаг уурын үзүүлэлтийн хэвийн ба тохиромжтой хэмжээ, тэдгээрийг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага. Төсөл татаж авах
  3. MNS ISO 13137: 2022 Ажлын байрны орчин- химийн бодис, биологийн хүчин зүйлсээс хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах насос- Ерөнхий шаардлага ба сорилтын арга. Төсөл татаж авах
  4. MNS ....2022 Ажлын байрны агаараас цулцанд болон амьсгалын замаар нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга. Төсөл татаж авах
  5. MNS 5366 : 2021 Цулцанд нэвтэрдэг тоосны сорьцонд талст цахиур тодорхойлох шинжилгээний арга. Төсөл татаж авах
  6. Эргономик. Гараар гүйцэтгэх ажлын үеийн өргөх ачааны жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Төсөл татаж авах
  7. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд тавигдах шаардлага. Төсөл татаж авах

 

Саналыг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл авах ба та саналаа санал ирүүлэх загварын дагуу бөглөн [email protected] хаягаар ирүүлнэ үү.