MOHT101 Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс

MOHT101 Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс

Онол-дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Сорьц цуглуулах багаж, хэрэгсэл угсарах, ажиллуулах, лабораторид шинжилгээ хийх дадлага хийнэ. Хэмжилтийн үр дүнд тооцоолол хийх, стандартай харьцуулан дүгнэх дасгал хийнэ.

Хугацаа

  • 1 өдөр, 8 академик цаг (тасралтгүй сургалтын 1 кредитын оноо)

Сургалтын зохион байгуулагдах газар

  • УБ, БЗД, 13-р хороолол UB Tower барилга 705 тоот, Эрүүл ахуй хор судлалын лаборатори

Анги дүүргэлт

  • 8-10 хүн

Сургалтын хуваарь

  • 2024 оны 11 сарын 20

Сургалтын төлбөр

  • 250 мянган төгрөг (цайны завсарлага, үдийн хоол, сорьц цуглуулах иж бүрдэл багажны ашиглалт, лабораторит шинжилгээ хийх зардлууд багтсан)

Эрчим хүчний хэмнэлт 20%-с дээш бий болгох бүх бүтээгдхүүнийг ногоон зээлээр авах боломжтой

Ногоон зээл урьдчилгаа 0%

Сургалтад бүртгүүлэх

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр

Сургалтын зохион байгуулалт

  • Онол-дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
  • Сорьц цуглуулах багаж, хэрэгсэл угсарах, ажиллуулах, лабораторид шинжилгээ хийх дадлага хийнэ.
  • Хэмжилтийн үр дүнд тооцоолол хийх, стандартай харьцуулан дүгнэх дасгал хийнэ.

 

Сургалтыг дүүргэснээр суралцагч

  • Ажлын байран дахь тоос, хорт бодисын шинж чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх ойлголт мэдлэг;
  • Агаараас сорьц цуглуулах багаж, хэрэгслийн төрөл, ажиллах зарчим, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар ойлголт мэдлэг, ашиглах чадвар;
  • Агаараас сорьц цуглуулах  аргын төрөл, стандартын талаар мэдлэг;
  • Лабораторийн шинжилгээний үр дүнд нөлөөлөх сорьц цуглуулалтын хүчин зүйлсийн талаарх ойлголт мэдлэг олгох;
  • Тоос, хорт бодисын хэмжилтийн үр дүнг боловсруулах, дүгнэлт хийх чадварыг эзэмшинэ.

Сургалт удирдах багш нар

Д. Нарансүх

Анагаах ухааны доктор, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч

hello world

 

өыбөыбө

ыбөыбө

Б. Алтанзул

НЭМУ-ы магистр, Хөдөлмөрийн эрүүл ахуйч