Хөдөлмөрйин эрүүл ахуйн мэргэшил олгох сургалт

Хөдөлмөрйин эрүүл ахуйн мэргэшил олгох сургалт

Манай улсад аж үйлдвэржилт жилээс жилд өсөн нэмэгдэж, ажилчдын ердийн ба мэргэжлийн өвчин, үйлдвэрийн осол өсч, үйлдвэр ялагуяа жижиг, дунд үйлдвэрүүдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй бус байгаа өнөө үед үйлдвэрийн онцлог бүрт тохирсон хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэрхэн ялган тогтоох, хянах үнэлэх, түүнтэй тэмцэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын өвчлөлийг бууруулах аргын талаархи мэдлэг, чадвар олгох асуудал чухалаар тавигдаж байна.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшил олгох сургалт

Сургалтын төрөл: Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил олгох сургалт

Сургалтын хугацаа: 6 сар

Сургалтын хэлбэр: Танхим, онлайн, дадлага сургалт

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр

Элсэгчдэд тавигдах шаардлага

Эрүүл ахуй, Хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэнд судлал, эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал, эдгээртэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавраар суралцаж дараах хичээлүүдийг судласан байх (доорх текстийг хураагддаг хэлбэрэрэ оруулах).

  1. Байгалийн ухааны суурь хичээлүүд (хими, физик, биологи)
  2. Эрүүл мэндийн суурь хичээлүүд (хүний биеийн анатоми, физиологи,биостатистик, тархвар судлал, хор судлал, микробиологи)
  3. Эрүүл ахуйн хичээлүүд (ерөнхий эрүүл ахуй, орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй, цацрагийн эрүүл ахуй)
  4. Мэргэжлээс шалтгаалах өвчин судлал

Сургалтын зохион байгуулалт

  • Лекц: МХЭАҮХ-ны сургалтын төвд танхим болон цахим хэлбэрээр явагдана. 
  • Дадлага: ISO 17020 итгэмжлэлтэй Хэлт инспекшин ХХК болон  ISO 17025 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын лабораторийг түшиглэн зохион байгуулагдана.
  • Дадлагажих сургалт: Хамтран ажиллах гэрээтэй үйлдвэр, уурхайнуудад дадлагажигч хөдөлмөрийн эрүүл ахуйчийн хөтөлбөрт хамрагдана.

Дадлагажих хөтөлбөр

  • Гэрээт байгууллагуудад хөдөлмөрийн эрүүл ахуйчаар дадлагажиж ажиллана.
  • Мэргэжлээрээ ажилд ороход нь дэмжлэг үзүүлнэ.

Сургалтын агуулга

Сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй эзэмшвэл зохих хажлын байрны хортой, аюултай хүчин зүйлс, тэдгээрийг хэмжиж, үнэлэх арга тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам, үйлдвэрээс хүрээлэн байгаа орчин болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг ялган тогтоох, үнэлэх, улмаар эрсдэлийг багасгах, арилгахад чиглэсэн мэдлэг, чадварыг эзэмшинэ. 

  • Модуль 1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс 
  • Модуль 2. Ажлын байран дахь химийн аюултай хүчин зүйлс
  • Модуль 3. Ажлын байран дахь физикийн аюултай хүчин зүйлс
  • Модуль 4. Ажлын байран дахь биологийн аюултай хүчин зүйлс
  • Модуль 5. Эргономикийн үндэс
  • Модуль 6. Хөдөлмөрийн  эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээ
  • Модуль 7. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт, Үйлдвэрийн байрны агааржуулалт
  • Модуль 8. Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт
  • Модуль 9. Хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Модуль 10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж
  • Модуль 11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежмент

Сургалт удирдах багш нар

Д. Нарансүх

Анагаах ухааны доктор, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч

Ц. Оюу

ШУ-ны магистр, хор судлаач

Б. Энхнасан

НЭМ-ийн магистр, хөдөлмөрийн эрүүл ахуйч