Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, менежер, хөдөлөмрийн эрүүл мэнд судлаач эмч нарт зориулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн ахисан түвшний мэдлэг олгох эрчимжүүлсэн сургалт.
Манай улсад аж үйлдвэржилт жилээс жилд өсөн нэмэгдэж, ажилчдын ердийн ба мэргэжлийн өвчин, үйлдвэрийн осол өсч, үйлдвэр ялагуяа жижиг, дунд үйлдвэрүүдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй бус байгаа өнөө үед үйлдвэрийн онцлог бүрт тохирсон хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэрхэн ялган тогтоох, хянах үнэлэх, түүнтэй тэмцэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын өвчлөлийг бууруулах аргын талаархи мэдлэг, чадвар олгох асуудал чухалаар тавигдаж байна.
Сургалтын төрөл: Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил олгох сургалт
Сургалтын хуваарь: 2024 оны 10 сарын 21 - 25
Сургалтын хэлбэр: Танхим, онлайн, дадлага сургалт
Бакалавраас дээш боловсролын зэрэгтэй, хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар суурь мэдлэгтэй, практик үйл ажиллагаанд оролцож ажилладаг байх нь тохиромжтой.
Сургалтын зохион байгуулалт