card

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн богино хугацааны сургалт: OH Learning

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь 2019 оноос Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбоотой хамтран хөдөлмөрийн эрүүл ахуйн анхан шатны болон мэргэжлийн түвшний сургалтуудыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйчид болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, үйлдвэрийн эмч мэргэжлийн бус хүмүүсийг хөдөлмөрийн эрүүл ахуйд сургах, мэргэшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Сургалтыг Монгол болон Англи хэлээр зохион байгуулна. Эдгээр сургалтагд хамрагдсан хүмүүс Монгол эсвэл Англи хэл дээр шалгалтыг онлайнаар өгч Британий Хөдөлмөрийн эрүүл ахуйн нийгэмлэгээр баталгаажсан гэрчилгээ авах боломжтой. Энэ нь тухайн мэргэжилтний мэдлэгийг олон улсын түвшинд гэрчлэн баталгаажуулах баримт бичиг болох ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбоо(IOHA)-ноос дэлхий нийтэд хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, улмаар ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор  Occupational Hygiene Learinig  хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь болон мэргэжлийн түвшний сургалтыг багтаадаг бөгөөд олон улсад зохион байгууллагддаг. Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь эх орондоо төрөлх хэл дээрээ энэ хөтөлбөрийн сургалтуудыг зохион байгуулж, гишүүдийнхээ мэргэжлийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшинд  хүлээн зөвшөөрөгдөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ бүхний үр ашгийг хүртэх эцсийн зорилтод бүлэг нь хөдөлмөр эрхлэн баялаг бүтээж буй олон зуун мянган Монгол хүн байх болно.  Энд дарж OH Learning вэб сайт дахь манай холбооны бүртгэлийг харна уу.

СУРГАЛТУУД:

  • W201 Basic Principles of Occupational Hygiene - Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт
  • W501 Measurement of Hazardous Substances - Химийн хортой аюултай бодисын хэмжилт үнэлгээ
  • W502 Thermal Environment - Орчин дахь дулааны стрессийн үнэлгээ
  • W503 Noise - Measurement and its Effects - Шуугианы нөлөө ба түүний хэмжилт
  • W506 Ergonomic Essentials - Эргономикийн үндэс
  • W507 Health Effects of Hazardous Substances - Хортой, аюултай бодисоос эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ:

  • Хөтөлбөрийн захирал- Андрю Мк Карти, ШУ-ын магистр, Батламжлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч (COH),  МХЭАҮХ-ний гишүүн, Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, эрүүл ахуйн ерөнхий зөвлөх
  • Хөтөлбөрийн зохицуулагч - Д.Нарансүх, АУ-ны доктор, МХЭАҮХ-ний тэргүүн, Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г.Цацрал, НЭМ-ийн магистр, МХЭАҮХ-ний гишүүн, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн багш
  • Д.Ерөөлтбаяр, НЭМ-ийн магистр, МХЭАҮХ-ний гишүүн, Оюу Толгой ХХК-ийн  Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх

СУРГАЛТЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

  • Сургалтын цагийн багтаамж:  Сургалт бүр 40 цаг буюу 5 өдөр зохион байгуулагдана.
  • Элсэгчдэд тавигдах шаардлага:
    • W201 сургалтад элсэгчид нь дээд боловсролтой байна.
    • W501, W502, W503, W506, W506, W507 сургалтад элсэгч нь дээд боловсролтой, хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь мэдлэгтэй эсвэл W201 сургалтыг дүүргэсэн байна.
  • Сургалт зохион байгуулагдах хэл: Монгол. Англи хэлтэй багш хичээл заах үед орчуулгатай явагдана. Англи хэл дээр сургалт авах хангалттай тооны элсэгчид байгаа тохиолдолд Англиар сургалтыг явуулж болно. 
  • Сургалтын төлбөр: 
    • Холбооны гишүүн - 200,000 төгрөг
    • Гишүүн бус- 260,000 төгрөг
    • Оюутан - 160,000 тгөгрөг
    • Сургалтын төлбөрийг Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны ХААН банкин дахь 511-119-2587 тоот дансаар хүлээн авна. Гүйлгээний утганд хамрагдах хүний нэр, сургалтын кодыг бичнэ. Жишээ нь Б.Дорж W201 гэж гүйлгээний утгыг бичнэ
  • Бүртгэл: Доорх жагсаалтаас бүртгүүлэх  сургалт дээр дарж бүртгүүлнэ үү. 
    • W201 Basic Principles of Occupational Hygiene - Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт: 2019 оны 5 сарын 20-ны өдөр эхлэнэ
    • W501 Measurement of Hazardous Substances - Химийн хортой аюултай бодисын хэмжилт үнэлгээ
    • W502 Thermal Environment - Орчин дахь дулааны стрессийн үнэлгээ
    • W503 Noise - Measurement and its Effects - Шуугианы нөлөө ба түүний хэмжилт
    • W506 Ergonomic Essentials - Эргономикийн үндэс
    • W507 Health Effects of Hazardous Substances - Хортой, аюултай бодисоос эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
    • Харилцах хаяг:  УБ хот,  Баянгол дүүрэг, 4-р хороо, 10-р хороолол УБ Платинум 607 тоот, [email protected], утас: 80019656 Н.Дөлгөөн, Зохицуулагч

 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛДОО !