card

Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн танилцуулга

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн залуу мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай хөдөлмөрийн эрүүл ахуйчдаас зөвлөгөө авах, суралцах, хөгжих боломжийг олгодог үнэ төлбөргүй, сайн дурын хөтөлбөр юм.


Дагалдан суралцагчийг элсүүлэхэд тавих шаардлага:

  • МХЭАҮХ-ний гишүүн байх
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг

Зөвлөгчид тавигдах шаардлага:

  • МХЭАҮХ-ний гишүүн байх
  • Их дээд сургуульд хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжил эзэмшсэн
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлээр  5-аас олон жил ажилласан туршлагатай
  • Дараах ур чадварыг эзэмшсэн байх:
    Ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай  хүчин зүйлсийг хэмжиж, үнэлэх
    Ажлын орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг таньж илрүүлэх, үнэлэх
    Ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай   хүчин зүйлсийн өртөлтийг бууруулах, арилгах арга хэмжээний төлөвлөлт

Бүртгүүлэх

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй гишүүд өөрт тохирсон  бүртгэлийн маягтыг хариулж, ажил мэргэжлийн товч намтрын хамт  [email protected] имэйл хаяг руу илгээнэ.

Бүртгэлийн маягтыг хүлээн авснаас 1-2 долоо хоногийн дараа танд имэйлээр хариу өгнө.

Бүртгэлийн маягт татах:

 

Зөвлөгч нар:

Д.Нарансүх, АУ-ны доктор,

Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

З.Мөнхтуул

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч

Д.Ерөөлтбаяр, НЭМ-ийн магистр

Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч