card

Ажлын байран дахь тоосны өртөлтийн үнэлгээ

СУРГАЛТ УДИРДАХ БАГШ:
Д.Нарансүх, Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх, АУ-ны доктор 

Товч танилцуулга:
Энэхүү сургалтаар ажлын байран дахь тоосны шинж чанар, тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд, тоосны өртөлтийг хэмжих  арга зүй, тоостой холбоотой өвчний урьдчилан сэргийлэлтийн талаар үзэх болно.

Хэнд зориулсан бэ?
Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н асуудал хариуцсан албан тушаалтан,  үйлдвэрийн эмч, ХЭМСудлаач эмч, орчны хэмжилт үнэлгээний мэргэжилтэн, энэ чиглэлийн оюутнуудад зориулагдсан.

Сургалтын агуулга:

Модуль 1: Ажлын байран дахь тоосны өртөлтийн суурь ойлголт 

Тоосны эрүүл ахуйн ач холбогдолтой шинж чанар, ангилал, амьсгалын эрхтэнд тунах механизм, өртөлтийн үнэлгээ хийхэд анхаарах зүйлс
Тоосны ширхэгийн хэмжээний ангилал 
Агаар бохирдуулагч тоосны ширхэгийг хэмжээнийх нь хувьд ангилласан олон улсын ISO 7708 стандарт, түүний ач холбогдолын талаар үзнэ

Модуль 2: Тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчин

Тоосны шалтгаант өвчнүүд 
Ажлын байран дахь тоосны шалтгаант өвчний талаарх ерөнхий ойлголт 

Модуль 3: Агаараас тоосны сорьц цуглуулах, тоосны өртөлтийг үнэлэх 

Хорт бодис тоосны сорьц цуглуулахад тавигдах шаардлага
Агаараас идэвхтэй хэлбэрээр тоосны сорьц цуглуулах арга
Тоосны ширхэгийг хэмжээгээр сонгон сорьц цуглуулах арга
Тоосны сорьцонд хийдэг лабораторийн түгээмэл шинжилгээ
Ажлын байранд тоосны сорьц цуглуулах, шинжлэх стандарт арга 

Модуль 4: Тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зарчим 

Ажлын байранд тоосны өртөлтийг бууруулах арга хэмжээний зарчим, практик жишээ
Ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах техникийн зохицуулалтын төслийн танилцуулга 
Ажлын байранд тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалах ерөнхий шаардлага MNS 6658:2017
Тоосноос амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт

 

Сургалтын үнэ:  

Үндсэн үнээр (80,000) - Холбооны гишүүнчлэлгүйгээр Skillup.mn сайтаар орон шууд                                                               худалдан авалт хийж үзэх 

Хөнгөлөлттэй үнээр (56000) - Холбооны гишүүнчлэлээр 30%-ийн хөнгөлөлттэй үнээр авах training.mnaoh.mn сургалтын платформоор 

             

 

Бүртгүүлэх

Сургалтын танилцуулага: