Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтын шинэчлэлийг хэрэгжүүлж байна.

Манай холбоо хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсын жишигт хүргэх зорилготой ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна. 

  • 2018 оны 2-5 сард БНХГУ-ын Физик техникийн хүрээлэнтэй хамтран " Ажлын байрны тоосны өртөлтийг зохицуулах стандартын сургалт" төслийг хэрэгжүүлж ХАБЭМТ, мэргэжлийн хяналт газрууд, АШУҮИС зэрэг байгууллагуудын 50 гаруй хөдөлмөрийн эрүүл ахуйч, байцаагч, багш судлаачдыг сургагч багшаар бэлтгэж, сургалтын гарын авлагаар хангав. 
  • 2018 онд "Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийн шалгуур" үзүүлэлтийг боловсруулав. 2019 онд хянаж, шинэчлэв. Ингэснээр хөдөлмөрийн эрүүл ахуйч зайлшгүй эзэмших мэргэжлийн чадамжийг олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн  тодорхойлов.
  • 2019 онд ХНХС-ын А/370 тушаалаар батлагдсан ХАБЭА-н ажилтны сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд оролцож, хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтын агуулгыг сайжруулав. Шинэчилсэн хөтөлбөрт хөдөлмөрийн эрүүл ахуйн хичээлийн сэдвүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй суурь ойлголт мэдлэг өгөхөд чиглэсэн. 
  • 2020 оны 1-3 сард ХНХЯ-ны дэмжлэгээр хөдөлмөрийн эрүүл ахуйн хичээлийн жишиг лекцүүдийг боловсруулав. Жишиг лекцийг ашиглан ХАБЭА-н ажилтны сургалтад мэргэжлийн багш нар нь хичээл заах боломж хангагдаж байна.
  • 2020 оны 4 сард ХАБЭА-н сургалтад хичээл заах Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх зорилготой "Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь сургалт"-ыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
  • 2020 оны 5 сард Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургагч багш нарын бүртгэлийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургагч багш нарт зориулан сургалт  удирдах арга зүйн сургалтыг зохион байгуулна.
  • 2018 оноос хойш гишүүд, ХАБЭА-н ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн тасралтгүй сургалтуудыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Гадаад, дотоодын эрдэмтэд, эксперт, холбооны гишүүд нар 20 гаруй удаагийн богино хугацааны сургалтуудыг удирдаж хийгээд байна.

ХАБЭА-н сургалтын хүрээнд хийгддэг хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтын чанарыг сайжруулах зорилтыг ойрын хугацаанд дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйч сургагч багш нарыг бэлтгэх, зохих шаардлага хангасан жишиг хөтөлбөр, лекц сургалтын материалыг боловсруулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ нь аж ахуйн нэгжийн түвшинд хөдөлмөрийн эрүүл ахуйн практик үйл ажиллагаа сайжрах, ажилтны эрүүл мэндийг хамгаалахад ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо