Туршлага солилцох уулзалт

2019 оноос холбооны гишүүдийн хооронд ажил мэргэжлийн харилцаа үүсгэх, мэдлэг чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сар тутамд "Туршлага солилцох уулзалт"-ыг зохион байгуулж эхэллээ. Энэхүү уулзалтанд оролцсоноор Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт хэрэгжиж буй сайн туршлага, шинэлэг санаачлага, мэдээллийг бусдад түгээх, бусдаас суралцах боломжтой юм.

Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор Говь, бусад бүс нутгуудад ажилладаг ажилтнуудад дулааны стресст өртөх эрсдэл нэмэгддэг. Гэвч манай улсад дулааны стрессийг хэмжиж үнэлэх туршлага, практик хомс байдаг. 05 сард Туршлага солилцох уулзалтыг "Дулааны стрессийг хэмжиж үнэлэх, түүнээс сэргийлэлт" сэдвээр зохион байгуулна. Уулзалтанд Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйч, НЭМ-ийн Магистр Д.Ерөөлтбаяр уг сэдвээр мэдээлэл хийж, туршлага хуваалцана.

Сургалтын хугацаа, цаг: 2019.05.11-ний Бямба гаригийн 10:00-13:00 цагийн хооронд. 

Байршил: УБ хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, УБ Платинум оффис, 607 тоот

Хураамж: Үнэ төлбөргүй

Бүртгэл: 

Энд дарж бүртгүүлнэ үү

Лавлах хаяг: contact@mnaoh.mn, Утас: 80019656 Н.Дөлгөөн, Зохицуулагч