Асбест нь  уушги, гялтан хальсны хавдар үүсгэгч хортой бодис юм. Д.Нарансүх нарын 2018 онд Орчны судалгаа, Нийгмийн эрүүл мэндийн Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд  Монгол Улс 1996-2014 оны хооронд 44.4 мянган тонн асбест, асбест агуулсан материал импортлон хэрэглэсэн байна (Int. J. Environ. Res. Public Health 2018, 15, 136; doi:10.3390/ijerph15010136). 2011 онд Монгол Улсын Засгийн газрын 176 тоот тогтоолоор асбестийг хэрэглэхийг хязгаарласан бодисын жагсаалтад оруулсан. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн  3.1.4 зүйлд  “хязгаарласан химийн бодис” гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг” хэлнэ гэж тодорхойлсон. Хуулийн энэ тодорхойлолтод нийцэх хамгаалалтын арга хэмжээг асбест хэрэглэдэг ажлын байранд огт хэрэглэхгүй байгаа нь уг хавдар үүсгэгчтэй бодистой харьцдаг ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэл оруулж байна. 2011 онд Дэлхийн эрүүл мэндийн санаачилгаар асбесттэй аюулгүй ажиллах заавар, сургалтын хөтөлбөрийг боловсруулсан эрх зүйн зохицуулалтаар батлуулах зорилгоор энэхүү зааврыг анх боловсруулсан. Гэвч эрх зүйн зохицуулалт болгох ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй тул манай холбооноос зааврыг дахин хянаж зөвлөмж хэлбэрээр ХНХЯ, ХАБЭМТ, МХЕГ, НМХГ-т хүргүүлэн асбест хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмжийг түгээхэд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн. Монгол Улсад асбестийн шууд болон дам нөлөөлөлд өртдөг 15 мянгаас цөөнгүй ажиллагсад байгааг 2010 онд судалгаагаар тогтоосон. Энэхүү зөвлөмж нь дээрх ажилтнуудыг эрүүл мэндийг хамгаалах мэргэжил зүйн зөвлөмжөөр хангах зорилготой юм.

 

 

АСБЕСТТЭЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВРЫН ЗӨВЛӨМЖ  

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хамрах хүрээ

Энэхүү зааврыг асбест, асбест агуулсан материалтай харьцан ажиллах дараах ажлын үед дагаж мөрдөнө. Үүнд:   

1.1.1. Асбест агуулсан материалаар барьсан барилга байгууламжийг нураах, буулгах, 

1.1.2. Барилга байгууламжаас асбест агуулсан материалыг зайлуулах, битүүмжлэх,

1.1.3. Асбест агуулсан материалаар барилга байгууламж барих, өөрчлөх, дахин засварлах, урсгал засвар хийх, шинэчлэх;

1.1.4. Асбест агуулсан материалыг барилга байгууламжид  суурилуулах, угсрах,

1.1.5. Асбест агуулсан материалын хог хаягдал цэвэрлэж, зайлуулах

1.1.6. Барилгын ажил явагдаж байгаа талбай дээр асбест, асбест агуулсан бүтээгдэхүүнийг цэвэрлэх, хадгалах, зайлуулах, тээвэрлэх;

1.1.7. Уг зааврыг асбесттэй харьцдаг ажлын онцлогтой уялдуулан ашиглана. 

1.1.8. Уг зааврыг асбест агуулсан асфальтан дээврийн бүрээс, цемент, замасктай ажиллах ажлын үед мөрдөхгүй.

1.2. Нэр томьёоны  тодорхойлолт

1.2.1. Асбест агуулсан материал (ААМ): Нэг хувиас илүү асбестийн агууламжтай бүх төрлийн материалыг хэлнэ.

1.2.2. Идэвхитэй арга: Асбест агуулсан барилгын хийцээс хөрөөдөх, үрэх, хагалах, бутлах болон бусад аргаар асбест агуулсан материал(ААМ)-ын бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж  зайлуулах үйл ажиллагаа юм.

1.2.3. Норгогч шингэн:  ААМ-д шингэх чанарыг нь нэмэгдүүлсэн нэмэлт бодис бүхий уусмал юм.

1.2.4. Асбест: Кризотил (цагаан) асбест,  амозит (бор) асбест, крокидолит (хөх) асбест, тремолит асбест, антофиллит асбест, актинолит асбест зэрэг 6 төрлийн  асбестыг багтаасан эрдсийн бүлгийн эрдэс.

1.2.5. Барилга байгууламжийг эзэмшигч: Энэхүү зааврыг мөрдөж ажиллах ажлын үед асбест, ААМ-ыг зайлуулж буй барилга, байгууламжийг эзэмшдэг хувь хүн, байгууллага, түрээслэгчийг хэлнэ. 

1.2.6. Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч:  Эрүүл ахуй,  нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжлээр таваас доошгүй жил суралцаж, төгсөлтийн дараах сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйгаар мэргэшиж, зохих шалгуурыг хангасан, ажил хөдөлмөртэй холбоотой аюул, эрсдэлийг танин илрүүлэх, хэмжих, үнэлэх, тэдгээрийг бууруулах, арилгах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийх мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтэн.

1.2.7. Асбесттэй харьцдаг I ангиллын ажил: ААМ-аар дулааны шугам тусгаарлах, дулаалга хийх, түүнийг хуулах, зайлуулах ажлыг энэ ангилалд хамааруулна.

1.2.8. Асбесттэй харьцдаг II ангиллын ажил: ААМ-аар дулааны шугам тусгаарлах, дулаалга хийхээс бусад ажлыг энэ ангилалд хамааруулна. Энэ ангилалд хамаарах ажлыг асбест агуулсан хана, шалны хавтан, бүрээс, дээвэр, дээврийн хүрээ, барилгын чигжээс зэргээр хязгаарлаж болохгүй.

1.2.9. Асбесттэй харьцдаг III ангиллын ажил: Энэ ангилалд ААМ-аар бүрсэн барилгын хийц, дулааны шугам  тусгаарлах, дулаалах, арчлах, засварлах ажлууд хамаарна.

1.2.10. Асбесттэй харьцдаг IV ангиллын ажил: I, II, III ангиллын ажлын үед үүссэн хог хаягдал, үйрмэгийг цэвэрлэх үйл ажиллагаа болон ААМ-ын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр тэдгээрийг засварлах, арчлах, хамгаалалт хийх ажлыг асбесттэй харьцдаг IV ангиллын ажилд хамааруулна. 

1.2.11. Цэвэр өрөө: Ажилчдын ажлын бус хувцас, цэвэр тоног төхөөрөмж, эд зүйлсийг хадгалах зориулалтаар ашиглах асбестаар бохирдоогүй цэвэр өрөө.

1.2.12. Мэргэшсэн ажилтан: Ажлын байран дахь асбестийн аюулыг таньж, илрүүлэх, асбестийн нөлөөллийг бууруулах, түүнээс сэргийлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх чадвартай, асбестийн ширхэглэгийн нөлөөллийг нэн даруй арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий ажилтанг “мэргэшсэн ажилтан” –г хэлнэ. I, II ангиллын ажлыг гүйцэтгэж буй ажилчид эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургалтанд хамрагдаж, зохих шалгуурыг хангаж, ажиллах зөвшөөрөл авсан  байна. III, IV ангиллын ажлыг гүйцэтгэж буй ажилтнуудыг ахлан ажиллаж байгаа болон үүнтэй дүйцэхүйц албан тушаалтан асбесттэй харьцах ажлыг гүйцэтгэх талаар сургалтанд хамрагдаж, зохих шалгуурыг хангасан байна.             

1.2.13. Битүүмжилсэн хаалт: Асбесттэй харьцах ажлын байрнаас орчинд асбестийн ширхэглэг тархахаас сэргийлэх зорилгоор ажлын байрыг битүү хучиж, нэг болон олон давхаргат пластик эдэн бүрхүүлээр битүүмжилсэн орчин үүсгэхийг  хэлнэ.       

1.2.14. Цэвэрлэгээний бүс: Асбесттэй харьцдаг ажилчид, асбестаар  бохирлогдсон тоног төхөөрөмж, эд зүйлсийг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж юм. Цэвэрлэгээний байгууламж нь нэг талаараа асбесттэй харьцах ажлын байртай холбогдсон байх ба үндсэн бүрэлдэхүүн нь тоног төхөөрөмжийн өрөө, угаалгын өрөө,  цэвэр өрөө юм.

1.2.15. Нураах үйл ажиллагаа: Асбест агуулсан барилгын хана, хийцийг буулгах, нураах аргаар асбест, ААМ-ыг хуулах, зайлуулах үйл ажиллагаа.

1.2.16. ААМ-ын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах: Асбест, ААМ-ыг хөрөөдөх, үрэх, хагалах зэргээр тэдгээр материалын бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл явц юм.  ААМ-ын бүрэн бүтэн байдал алдагдсан хэсгийн урт, өргөний хэмжээ 150 см-ээс ихгүй эсвэл нэг бээлийтэй уутнаас томгүй хэмжээтэй  байх ёстой.

1.2.17. Асбестийн тоосонд өртөх: Ажилчид зориулалтын амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй үед  агаарт дэгдсэн асбестийн ширхэглэгийн тоосоор амьсгалахыг хэлнэ.  

1.2.18. Тоног төхөөрөмжийн өрөө: Ажилчдын асбестаар бохирдсон хувцас, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, тайлах зориулалтын өрөө юм. Бохирдсон хувцас, тоног төхөөрөмж эд зүйлсийг хийх зориулалтын ус нэвтэрдэггүй битүү уут, савыг уг өрөөнд байрлуулна.

1.2.19. Ширхэглэг: Энэ нь урт өргөний харьцаа 3:1-аас их байх, 5мкм-ээс  урттай асбестийн төрлийн эрдсийн утаслаг ширхэглэг юм.

1.2.20. Бээлийтэй уут: 150x150см-ийн хэмжээтэй гаднаасаа дотогшоо орсон бээлийтэй, дотор талдаа асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцаж ажиллаж болох хангалттай зайтай, бэхжүүлсэн пластик эдэн уутыг хэлнэ.

1.2.21. Өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (HEPA, ХЕПА):  ХЕПА шүүлтүүр нь 0.3 мкм диаметрээс том агаарт нэгэн жигд тархсан бохирдуулагч тоосны ширхэгийг 99.97% -ийн үр ашигтайгаар шүүж, цуглуулах чадвартай шүүлтүүр юм.   

1.2.22. Бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй ААМ: Гадаргуу болон бүтцийн бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй асбест агуулсан барилгын хийц, бүтээцийн хэсгийг хэлнэ.

1.2.23. Анхдагч өртөлтийн үнэлгээ: 2.4.2-д заасны дагуу ажил олгогч ажлын байранд асбестийн өртөлтийн түвшин ЗДХ-ээс бага байгааг нотлох зорилгоор хийж буй өртөлтийн үнэлгээг хэлнэ.

1.2.24. Сэжигтэй асбест агуулсан материал (СААМ): Асбест агуулсан байж болзошгүй боловч лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй материалыг хэлнэ. Барилга байгууламжид дулаан тусгаарлагч болон бусад зорилгоор хэрэглэсэн материал, хийцүүд үүнд хамаарч болно.

1.2.25. Заавраар зохицуулагдах ажлын байр: Ажил олгогчийн ялган тогтоосон асбесттэй харьцдаг I, II, III ангиллын ажил хийгдэж байгаа, асбестийн хог хаягдал хуримтлагдсан, агаар дахь асбестийн өтгөрүүлгийн түвшин ЗДХ-ээс их байж болзошгүй ажлын талбайг  энэхүү заавраар зохицуулагдах ажлын байр гэнэ.

1.2.26. ААМ-ыг зайлуулах: ААМ, СААМ барилгын хийцээс салгах, ховхлох болон бусад аргаар салгаж, зайлуулахыг хэлнэ.

1.2.27. Засварын ажил: Асбест, асбест агуулсан барилга байгууламжид их ба  урсгал засвар хийх, сэргээн босгох ажлыг хамааруулна.   

1.2.28. Гадаргуугийн материал: Барилгын хийцийн гадаргууд дуу тусгаарлах, галд тэсвэртэй болгох зорилгоор шүршсэн, шавсан, түрхсэн, бүрсэн материалыг гадаргуугийн материал гэнэ.

1.2.29. Гадаргуугийн ААМ: Нэгээс илүү хувийн асбест агуулсан гадаргуугийн материалыг хамааруулна. 

1.2.30. Дулааны шугам тусгаарлагч: Дулаан дамжуулах шугам хоолой, халаагч, яндан, усан сан, хоолой болон бүтцийн бусад хэсгээс дулаан алдагдах эсвэл хэт халахаас сэргийлэх зорилгоор бүрж хэрэглэсэн ААМ-ыг дулааны шугам тусгаарлагч гэнэ.   

1.2.31. Асбест агуулсан дулааны шугам тусгаарлагч: Нэг хувиас илүү асбест агуулсан дулааны шугамны  тусгаарлагч материалыг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. АСБЕСТИЙН БОХИРДЛЫГ ҮНЭЛЭХ, ХЯНАХ

2.1. Асбестийн өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)

2.1.1. Цагт жинлэсэн дундаж (ЦЖД)  гэдэг нь ажлын бүсийн 1см3 агаарт агуулагдаж болох хамгийн их асбестийн ширхлэгийг  ажлын 8 цагийн хугацаанд дундажласан хэмжээ ба  ЗДХ нь 0.1шг/см3–ээс ихгүй байна(MNS 4990:2015). Асбестийн ЦЖД өртөлтийг MNS ISO 8672:2015, MNS ISO 10312:2015 арга эсвэл эдгээртэй дүйцэх аргаар сорьц цуглуулж, шинжлэн тодорхойлно.

2.1.2. Богино хугацааны өртөлт гэдэг нь ажлын бүсийн агаараас 30 минутын хугацаанд цуглуулсан сорьцонд тодорхойлогдсон 1см3 агаар дахь асбестийн ширхлэгийн хэмжээ ба  ЗДХ нь бүх төрлийн асбесттэй харьцан ажиллах үед 1.0 шг/см3–ээс ихгүй байна. Асбестийн богино хугацааны  өртөлтийг MNS ISO 8672:2015, MNS ISO 10312:2015 стандарт эсвэл эдгээртэй дүйцэх аргаар сорьц цуглуулж, шинжлэн тодорхойлно.

2.2. Олон гүйцэтгэгчтэй ажлын байр

2.2.1. Асбест, ААМ-тай харьцах ажлын байранд  нэг ба түүнээс дээш  ажил олгогч гүйцэтгэж байгаа бол нэг ажил олгогчийн ажлын талбайгаас нөгөө ажил олгогчийн ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болохгүй. Ажил олгогч бүр асбестийн өртөлтийн түвшинг ЗДХ-ээс бага байлгах, ажлын байрнаас асбестийн бохирдол алдагдахгүй байх тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.2.2. Олон гүйцэтгэгчтэй ажлын байранд асбестийн бохирдол аюултай түвшинд хүрсэн тохиолдолд уг бохирдлыг үүсгэсэн ажил олгогч үүнийг засаж, залруулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлнэ. Тухайлбал: Асбесттэй харьцах I ангиллын ажлын үед нураах, буулгах үйл ажиллагааны явцад асбестийн ширхэглэг агаарт их хэмжээгээр цацагдсан тохиолдолд тухайн ажлыг хариуцаж буй гүйцэтгэгч нь яаралтай бохирдлыг тусгаарлах, бууруулах  үүрэгтэй.

2.2.3. Асбесттэй холбоотой ажил гүйцэтгэж буй бүх ажил олгогчид ажилчдаа асбестийн өртөлтөөс хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал: Асбесттэй харьцдаг I ангиллын ажлын байрны зэргэлдээ талбайд ажиллаж байгаа ажилчдад ажил олгогч нь 2.4-д заасны дагуу анхдагч өртөлтийн үнэлгээ хийлгэх эсвэл асбест агуулсан барилгын хийцийн эвдрэл, гэмтлийг засварлах хүртэл ажлын байрнаас ажилчдыг түр нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. 

2.2.4. I ангиллын ажлын байрны зэргэлдээ талбайд ажиллаж байгаа ажилчдын ажил олгогч нь асбестийн ширхэглэг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, ажлын байрны битүүмжилсэн хаалтны бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавих үүрэгтэй. 

2.2.5. Барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгч нь энэ зааврын 1.2.12-д заасан мэргэшсэн ажилтны тодорхойлолтод нийцэхгүй байсан ч уг зааврыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.  Барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгч ААМ ашиглаж байгаа гүйцэтгэгч байгууллагууддаа энэхүү  зааврыг мөрдөж ажиллахыг шаардах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй.        

2.3. Заавраар зохицуулагдах  ажлын талбай

2.3.1. I, II, III ангиллын ажил нь энэхүү заавраар зохицуулагдах ажлын талбайд хамаарна. Түүнээс гадна ажлын байрны агаарт дахь асбестийн өтгөрүүлгийн хэмжээ ЗДХ-ээс хэтэрсэн бүх ажлын байранд уг зааврыг мөрдөнө. Заавраар зохицуулагдах ажлын талбай нь энэхүү зааврын  2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.3.5-т заасан шаардлагыг хангасан байх ёстой.

2.3.2 Ажлын байрны хил хязгаар. Энэхүү заавраар зохицуулагдах талбайд ажиллах  ажилчдын тоог аль болох цөөхөн байлгах, тэднийг асбестийн бохирдлоос хамгаалахын тулд ажлын байрны хил хязгаарыг тодорхойлон заагласан ба битүүмжилсэн хаалт, сөрөг даралтат хаалтыг ашиглана. Энэхүү зааврын 6.2-д заасан шаардлагын дагуу асбестийн аюулыг анхааруулсан тэмдгийг байрлуулна.     

2.3.3. Ажлын талбайд нэвтрэх. Заавраар зохицуулагдах ажлын талбайд зөвхөн  зөвшөөрөгдсөн ажилтан, мэргэжилтэн нэвтрэх эрхтэй.

2.3.4. Амьсгал хамгаалах баг. 4.3-д заасан шаардлагыг хангасан амьсгал хамгаалах хэрэгслээр ажилтныг хангах ба ажилчид 4.1-д заасны дагуу ажлын байр руу нэвтрэхдээ хамгаалах хэрэгслийг заавал өмсөнө.

2.3.5. Хориглох үйл ажиллагаанууд. Ажил олгогч ажилтанд заавраар зохицуулагдах ажлын талбайд бүх төрлийн хоол хүнс идэх, уух, тамхи татах, бохь зажлах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.

2.3.6. Мэргэшсэн ажилтан. 1.2.12-д заасны дагуу ажил олгогч мэргэшсэн ажилтнаар асбестийн бохирдлын түвшинд хяналт үнэлгээг хийлгэх ёстой. Мэргэшсэн ажилтны үүрэг хариуцлагыг 7-д заасан болно.

2.4. Асбестийн тоосны өртөлтийн үнэлгээ, мониторинг

2.4.1. Мониторинг хэрэгжүүлэх ерөнхий шалгуур.

2.4.1.1. Ажил олгогч ажилтан асбестийн нөлөөлөлд өртөж байгаа эсэхийг тодорхойлохын тулд агаар дахь асбестийн өтгөрүүлгийг нарийвчлан хэмжих өртөлтийн мониторинг хийлгэх үүрэгтэй.

2.4.1.2. Ажилтны өртөлтийг тодорхойлохын тулд ажлын 8 цагт жинлэсэн дундаж болон богино хугацааны (30 минутын) нөлөөллийг үнэлнэ.

2.4.1.3. Ажилтны асбестийн өртөлтийн мониторинг ажлын талбай бүрд ажиллаж байгаа ажилчдын  нөлөөллийг ээлжийн хугацааны турш цуглуулсан нэг болон түүнээс олон сорьцонд тодорхойлох байдлаар хийнэ. Төлөөлөл болгон сонгосон ажилтны богино хугацааны (30 минутын)  нөлөөллийг ажлын талбай бүрд асбесттэй харьцаж буй ажлын үед 30 минутын турш цуглуулсан нэг болон түүнээс олон сорьцонд тодорхойлно.

2.4.2. Анхдагч өртөлтийн үнэлгээ.

2.4.2.1. Ажил олгогч асбесттэй холбоотой ажлыг эхлүүлэхийн өмнө “мэргэшсэн ажилтнаар” асбестийн өртөлтийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй. Өртөлтийн үнэлгээ зохих шаардлагын дагуу хийгдэх нь асбестийн бохирдлын түвшингийн тухай мэдээллийг ажил олгогчид өгөх, асбесттэй харьцах ажил төлөвлөсний дагуу хэвийн явагдаж байгааг нягтлахад ач холбогдолтой.

2.4.2.2. Анхдагч өртөлтийн үнэлгээний зарчим. Хэрэв ажил олгогч 2.4.2.3-д заасан өртөлтийн үнэлгээг хийлгээгүй бол 2.4.2.1-д заасан мониторинг хийх замаар анхдагч өртөлтийн үнэлгээг хийнэ. Өртөлтийн үнэлгээг гүйцэтгэхдээ ажлын байранд хийсэн мониторингын дүн, ажиглалтын тэмдэглэгээ, мэдээлэл, тоон үзүүлэлтүүд, өмнө нь тодорхойлогдсон асбестийн бохирдол зэргийг анхааран үзэх хэрэгтэй.

Асбесттэй харьцдаг I ангиллын ажлын үед ажил олгогч ажлын байрны асбестийн бохирдол ЗДХ-ээс хэтрээгүйг нягтлах зорилгоор эсвэл ажилчдын ЦЖД өртөлтийн түвшин ЗДХ-ээс хэтэрсэн гэж таамаглаж байгаа бол 2.4.2.3-д заасан өртөлтийн үнэлгээг хийлгэнэ.

2.4.2.3. Өртөлтийн үнэлгээ. Бүх төрлийн асбесттэй харьцдаг ажлыг энэхүү зааварт заасан шаардлагыг хангасан, зохих сургалтад хамрагдсан ажилчид гүйцэтгэнэ. Ажил олгогчид ажилчдын асбестийн бохирдлын түвшин ЗДХ-ээс бага байгааг нотлох зорилгоор өртөлтийн үнэлгээг хийнэ.

2.4.2.3. А. ААМ агуулагдаж байгаа эсвэл түүнтэй харьцах ажил гүйцэтгэдэг ажлын байранд асбестийн ЦЖД болон богино хугацааны өртөлтийн түвшин ЗДХ-ээс хэтрээгүй байгааг өртөлтийн үнэлгээгээр нотолно. Эсвэл,

2.4.2.3. Б.  Ажил олгогч сүүлийн 12 сарын хугацаанд ажлын байранд асбестийн ЦЖД болон богино хугацааны өртөлтийн мониторинг энэхүү зааврын дагуу хийж гүйцэтгэсэн үр дүн; ажлын үйл ажиллагаа, материалын төрөл, асбестийн бууруулах сэргийлэх арга хэмжээ, ажлыг гүйцэтгэх арга, ажлын орчны нөхцөл, ажлыг гүйцэтгэх арга барил, ажилчдын сургагдсан байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдэх замаар ажлын үед үүсэх хамгийн их асбестийн бохирдол нь ЗДХ-ээс хэтрээгүй байгааг өртөлтийн үнэлгээгээр нотолно. Эсвэл,

2.4.2.3. В. Тухайн ажлын үед амьсгалын бүсээс цуглуулсан сорьцонд хийсэн анхны нөлөөллийн мониторингоор ажлын 8 ЦЖД болон 30 минутын нөлөөлөл ажлын ээлжийн ихэнх хугацааны турш ЗДХ-ээс хэтрээгүйг өртөлтийн үнэлгээгээр нотлоно.

2.5. Байнгын мониторинг

2.5.1. I, II ангиллын ажлын хугацаат мониторинг. Ажил олгогч I, II ангиллын ажлын талбайд 2.4.2.3-д заасан өртөлтийн үнэлгээг хийлгээгүй бол ажилтан тус бүрийн асбестийн нөлөөллийг өдөр тутмын мониторингоор үнэлнэ.

2.5.2. II, IV ангиллын ажлын хугацаат мониторинг. Ажил олгогч асбестийн өртөлтийн түвшин ЗДХ хэтэрсэн байж болзошгүй бүх ажлын байранд хугацаат мониторинг хийх ёстой бөгөөд үүнийг гүйцэтгэх хугацааг асбестын өртөлтийн давтамжтай уялдуулан тогтооно. 

2.5.3. Тайлбар: Байнгын мониторинг хийх үед ажилтнууд цэвэр агаараар хангах амьсгал хамгаалах баг эсвэл эерэг даралтын амьсгал хамгаалах багаар хангагдсан байна. I ангиллын ажлыг гүйцэтгэж буй ажилчид 3.4.1-ээс 3.4.3-д заагаагүй асбестийн бохирдлоос сэргийлэх аргуудыг хэрэглэж байгаа үед эсвэл 3.4.1-ээс 3.4.3-д заасан аргуудыг өөрчлөн хэрэглэж байгаа үед мониторинг хийж байгаа ажилтан цэвэр агаараар хангах амьсгал хамгаалах багыг заавал хэрэглэнэ.

2.6. Мониторинг зогсоох

2.5-д заасан байнгын мониторингоор ажилтны асбестийн ЦЖД болон богино хугацааны өртөлтийн түвшин ЗДХ-ээс бага байгаа нь статистикийн ач холбогдолтой хэмжилтээр тогтоогдсон бол уг мониторинг цаашид үргэлжлүүлэхгүй байж болно. 

2.7. Нэмэлт мониторинг

2.5, 2.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн ч ажлын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хяналт, ажлыг гүйцэтгэх арга өөрчлөгдсөн тохиолдолд асбестийн өртөлтийн түвшин ЗДХ-ээс хэтэрсэн байх магадлалтай тул өртөлтийн үнэлгээ хийгдсэн эсэхээс үл хамааран нэмэлт мониторинг хийлгэх үүрэгтэй.

2.8. Үр дүнг  мэдээлэх

Ажил олгогч энэхүү зааврын хүрээнд гүйцэтгэсэн мониторингийн үр дүнг хүлээж авснаас хойш ажлын таван өдөрт багтаан тухайн нөлөөлөлд өртсөн ажилтан болон тэдний төлөөлөлд тусгайлан бичгээр эсвэл хүн бүрт хүртээмжтэй байх мэдээллийн самбараар зарлаж мэдээлнэ.

2.9.  Ажиглалт хийх

2.9.1. Энэхүү зааварт заасны дагуу ажил олгогч нөлөөлөлд өртсөн ажилтан, тэдний  төлөөлөлд асбестийн өртөлтийн мониторинг хийх үйл ажиллагааг ажиглах боломжоор хангах үүрэгтэй.

2.9.2. Ажилчид асбестийн өртөлтийн мониторинг гүйцэтгэх үйл ажиллагааг ажиглахдаа хамгаалах хувцас, хэрэгслийг зохих шаардлагын дагуу хэрэглэж, аюулгүй байдлыг хангах дүрмийг мөрдөх шаардлагатай.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. АСБЕСТТЭЙ ХАРЬЦАН АЖИЛЛАХ ҮЕД МӨРДӨХ ЗААВАР

3.1. Асбесттэй харьцан ажиллах үед мөрдөх инженерийн сэргийлэлтийн арга хэмжээ, ажлын арга барил энэ бүлэгт хамаарна. Ажил олгогч асбестийн өртөлтийн түвшингээс үл хамааран зааварт дурдсан бүх ажлын байранд дараах инженерийн сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.1.1. Дээврийн ажлаас бусад асбесттэй харьцах ажлын үед үүссэн тоос, үйрмэгийг ХЕРА шүүлтүүртэй тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ.

3.1.2. ААМ-ыг боловсруулах, холих, зайлуулах, тасдах, цэвэрлэх, хэрэглэх үед асбестийн тоосыг бууруулах зорилгоор чийгтэй арга, норгогч шингэнийг ашиглана. Хэрэв чийгтэй арга нь цахилгааны аюул үүсгэх, тоног төхөөрөмж гэмтээх тохиолдолд хэрэглэхгүй байж болно.

3.1.3. Дээврийн ажлаас бусад бүх ажлын үед үүссэн асбестийн хог хаягдал, үйрмэгийг цэвэрлэж битүү сав, уутанд цуглуулан хийж нэн даруй  зайлуулна.

3.2. Энэхүү зааврын 3.1-д зааснаар шаардлагын дагуу ажил олгогч 2.1-д дурдсан асбестийн ЦЖД болон богино хугацааны өртөлтийн түвшинг ЗДХ-ээс бага байлгах сэргийлэлтийн арга хэмжээг сонгон хэрэглэх ёстой.

3.2.1. Хэсэг газрын татах агааржуулалтын төхөөрөмж нь ХЕПА шүүлтүүр бүхий тоос цуглуулагчтай байна.

3.2.2. Ажлын байранд асбестийн тоос үүсгэж буй үйл ажиллагааг тусгаарлах эсвэл хаалт хийх шаардлагатай.

3.2.3. Энэхүү заавраар зохицуулагдах ажлын байрны агааржуулалтын төхөөрөмж нь ажилчдын амьсгалын бүсээс бохирлогдсон агаарыг цуглуулан ХЕПА шүүлтүүрээр цэвэрлэж зайлуулах ба агаарын урсгалын чиглэл ажилчдаас агаар цуглуулах төхөөрөмж рүү чиглэсэн байна.

3.2.4. Дээр дурьдсан асбестийн тоосыг бууруулах инженерийн болон практик  сэргийлэлт нь ажилчдын нөлөөллийг 2.1-д заасан ЗДХ-ээс доогуур түвшинд бууруулахад хангалтгүй бол ажил олгогч агааржуулалт, 4-д заасан амьсгал хамгаалах багыг ашиглах замаар  нөлөөллийг хамгийн бага түвшинд байхаар бууруулна.

3.3. Хориглох заалт

Асбест, ААМ–ыг хөрөөдөх, хагалах, бутлах зэргээр бүрэн бүтэн байдлыг алдагдуулах үйл ажиллагаа явагдаж байгаа ажлын байранд асбестийн өртөлтийн түвшинг үнэлээгүй эсвэл анхдагч өртөлтийн үнэлгээ хийгээгүй бол дараах ажлуудыг хийхийг хориглоно . Үүнд:

3.3.1. Эргэлтийн хурд ихтэй цахилгаан хөрөө зүсэх хэсэгт тоос цуглуулах HEPA шүүлтүүртэй агааржуулалтаар тоноглоогүй бол

3.3.2. Даралтад хийн төхөөрөмж ашиглан асбест, ААМ-ыг хагалах, бутлах, хуулах, ховхлох үед уг төхөөрөмж нь үүсгэж буй тоос, үйрмэгийг цуглуулан сорох агааржуулах хэрэгсэлд холбогдоогүй бол

3.3.3. Асбест, ААМ-ын тоос, үйрмэгийг хуурайгаар нь шүүрдэх, хүрздэх болон бусад хуурай аргаар цэвэрлэх

3.3.4. Ажилчдын асбестийн өртөлтийг бууруулах зорилгоор ажилчдыг сэлгүүлж ажиллуулах

3.4. Асбесттэй харьцдаг I ангиллын ажилд тавигдах шаардлага

Энэхүү зааврын 3.1, 3.2-т зааснаас гадна дараах инженерийн сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.4.1. Асбестийн өртөлтийг бууруулах төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах болон бусад бүх ажлыг 1.2.12-д заасан мэргэшсэн ажилтнаар гүйцэтгүүлнэ.

3.4.2.  8,5 м-ээс урт эсвэл 3,5 м2-ээс том талбайтай  дулааны шугамын  тусгаарлагч болон гадаргуугийн материалыг хуулах, зайлуулах бүх ажил хамаарна. 2.4.2.3–д заасан өртөлтийн үнэлгээг гүйцэтгэх боломжгүй ажлын байранд I ангиллын ажлыг гүйцэтгэж байгаа ажилчид болон уг ажлын байрны зэргэлдээ ажиллаж байгаа ажилчдын ажил олгогчид дараах аргуудын аль нэгийг ашиглан асбестийн тоос орчинд тархахаас сэргийлнэ. Үүнд:

  • Битүүмжилсэн хаалтаар ажлын талбайг бүхэлд нь хааж, хаалга гаргах
  • Хаалтаар тусгаарлагдсан талбайн гадна болон дотно талд асбестийн бохирдолтын түвшинг тандаж байх ба цуглуулсан сорьцыг Үе Шатаар Харьцуулан Дүйх Микроскопын (PCM) аргаар шинжилнэ. Хаалтны гаднах талбайд ширхэглэгийн хэмжээ ажил эхлэхээс өмнөх түвшингээс өөрчлөгдөх ёсгүй.  Уг тандалт мониторинг хийснээс хойш 24 цагийн дотор хэмжилтийн үр дүнг ажил олгогчид мэдэгдэх ёстой.

Тайлбар: Хэрэв гадна талбайд ажилчид заавраар зохицуулагдах ажлын талбайн зэргэлдээ ажиллаагүй бол 3.4.2-д заасан заалт нь 3.5-д заасан тусгай хяналтын аргыг хэрэгжүүлснээр хангагдана. 

3.4.3. Бүх төрлийн I ангиллын ажлын талбайд агааржуулах систем нь 6 миль (6mil) зузаантай гялгар   материалаар давхар хаалт хийж тусгаарласан байна.

3.4.4. Бүх төрлийн I ангиллын ажлын үед ажлын талбайн шалан дээр ус нэвтэрдэггүй материал дэвсэнэ.

3.4.5. Бүх төрлийн I ангиллын үед заавраар зохицуулах ажлын талбай доторх бүх эд зүйлсийг ус нэвтэрдэггүй материалаар бүтээж, наалддаг туузаар  нааж битүүмжилнэ.       

3.4.6. Бүх төрлийн I ангиллын ажлын үед ажил олгогч өртөлтийн үнэлгээ эсвэл асбестийн өртөлтийн түвшин ЗДХ хэтэрсэн эсэхийг үнэлэх мониторинг хийх боломжгүй үед ажил олгогч ажлын талбайн бохирдлыг HEPA шүүлтүүртэй агааржуулах төхөөрөмж ашиглан бууруулах үүрэгтэй.

3.4.7. I ангиллын ажлын үед асбестийн бохирдлоос сэргийлэх тусгай аргууд:

Асбесттэй харьцдаг I ангиллын ажлыг гүйцэтгэх үед хязгаарлагдмал нөхцөл байдлаас  хамаарч дараах  аргуудыг дангаар болон хавсарч хэрэглэнэ.

3.4.8. Сөрөг даралтын хаалт(СДХ) үүсгэх төхөөрөмжийг битүүмжилсэн хаалт хийх боломжгүй ажлын талбайд ашиглаж болно.

3.4.9. СДХ цагт 4 болон түүнээс олон удаа агаарын солилцоо хийдэг, ажлын байрны гадна, дотно орчны агаарын даралтын зөрүү -0.02 инч усны багана байх ба энэ нь манометрийн хэмжээсээр илэрхийлэгдэнэ.

3.4.10. СДХ нь ашиглалтын туршид сөрөг даралтаа хадгалах ба ажлын байран дахь агаарын хөдөлгөөн асбесттэй харьцаж ажиллаж буй ажилчдаас агааржуулах төхөөрөмж рүү чиглэсэн байна.

3.5. Битүүмжилсэн хаалт дотор ажиллах

3.5.1. Хаалтан дотор ажил эхлэхээс өмнө СДХ-ны бүрэн бүтэн байдлыг шалгаж, утаат сорил хийнэ.

3.5.2. СДХ үүсгэх төхөөрөмжинд цахилгааны газардуулга хийгээгүй бол богино холбоо үүсэхээс сэргийлнэ. 

3.5.3.А

3.5.3.А.1. Битүүмжилсэн хаалт нь 6 милийн зузаантай пластик эсвэл түүнтэй дүйцэхүйц материалаар хийнэ.

3.5.3.А.2. Битүүмжилсэн хаалтанд дотор HEPA шүүлтүүртэй татах агааржуулах төхөөрөмжөөр сөрөг даралттай орчин үүсгэгдсэн байна.

3.5.3 Б. Практик хэрэглээ:

3.5.3.Б.1. Жижиг оврын битүүмжилсэн хаалтыг ашиглахаас өмнө утаат сорилоор бин битүү байдлыг шалгаж, нүх сүвийг  сайтар битүүмжилнэ.

3.5.3.Б.2. Хаалтыг дахин хэрэглэхээс өмнө HEPA шүүлтүүртэй тоос сорогчоор тоосын соруулж, норгогч шингэнээр угааж цэвэрлэнэ.

3.5.3.Б.3. Битүүмжилсэн хаалтыг хэрэглэх үед агаарын урсгал ажилчдын амьсгалын бүсээс цугтах чиглэлтэй байна.

3.6. Бээлийтэй уут

3.6.1. Бээлийтэй уутыг СААМ, ААМ-ыг зайлуулахад дулааны шугам хоолой, түүний булан, холбоос зэрэг дээр суурилуулж ашиглаж болно.

3.6.2. Бээлийтэй уут нь оёдолгүй, 6 милийн зузаан пластик материалаар хийгдсэн байна.

3.6.3. Бээлийтэй уут нь сантехникийн шугамны тохой, холбоос дээр суурилуулан ашиглахаар хийгдсэн ба  барилгын хийц,  сантехникийн хоолойг бүрэн бүрхсэн байна.

3.6.4. Бээлийтэй уутыг хэрэглэхээс өмнө утаат сорилоор бүрэн бүтэн байдлыг нь шалгана.

3.6.5. Бээлийтэй уутыг нэг удаа ашиглах ба ААМ-тай хэсгийг зайлуулах, хуулах үед тухайн хэсгийг бүрхэж наадаг туузаар сайтар нааж, битүүмжилнэ.

3.6.6. Бээлийтэй уутыг гадаргуугийн температур 6500С-ээс их барилгын хийц, дулааны хоолой дээр хэрэглэхгүй.

3.6.7. Бээлийтэй уутыг устгахаасаа өмнө доторх агаарыг нь HEPA шүүлтүүртэй тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ.

3.6.8. Бээлийтэй уут нь хаягдал цуглуулах ууттай хоолойгоор холбогдсон байна. Хаягдал цуглуулах уутнаас гадагшаа ААМ-ын тоос алдагдахаас сэргийлэгдсэн байна.

3.6.9. Хаягдал цуглуулах уут болон бээлийтэй уутыг гүйдэг таг, хавхалгаар тусгаарлаж,  хогтой уутыг солих, салгах үед асбестийн тоос орчинд тархахаас сэргийлнэ.

3.6.10. I ангиллын ажлын үед бээлийтэй уут ашиглан ААМ-ыг хуулах ажлыг хоёр болон түүнээс дээш  хүн хамтран  гүйцэтгэнэ.

3.7. Сөрөг даралттай бээлийтэй уут

Энэ уутыг сантехникийн хоолойноос ААМ-ыг зайлуулах үед HEPA шүүлтүүртэй тоос сорогчийг холбож хэрэглэх ба хаягдлын уут, төхөөрөмжийг уутнаас салгах үед асбестийн тоос алдагдахаас сэргийлнэ.

3.7.1. Бээлийтэй уутыг сантехникийн шугамнаас салгах үед тоос сорогчоор уутан доторх ААМ-ын тоос, үйрмэгийг соруулж цэвэрлэнэ.

3.7.2. Бээлийтэй ууттай холбогдсон хаягдал цуглуулах уутан доторх хогны уутанд ААМ-ын хог хаягдлыг хийнэ. Хаягдал цуглуулах уутыг норгогч шингэнтэй усаар цэвэрлэсний дараа дахин ашиглаж болно. Харин хогны уутыг зөвхөн нэг удаа ашиглана. 

3.7.3. Сөрөг даралтын бээлийтэй хайрцаг: Дараах заалт, ажлын үед шугам хоолойноос  асбест, асбест агуулсан бүтээгдэхүүнийг зайлуулахад ашиглана.

3.7.4. Бээлийтэй хайрцгийг хог хаягдлыг зайлуулах харьцангуй хүнд (6миль зузаантай пластик материалыг сунгах, цоолох, урах хүнд жинтэй) жинтэй асбест, ААМ-ийн даах чадвартай металл, бусад төрлийн материалаар хийнэ.

3.7.5. Сөрөг даралтыг үүсгэх төхөөрөмжийг ашиглан хайрцаг дотор сөрөг даралтыг үүсгэх ба агаар шүүх хэрэгслийг хайрцагт холбох ба бээлийний суурь хайрцагт гаргасан нүхэнд таарсан байна. 

3.7.6. Хайрцгийн доод хэсэг асбестийн хог хаягдал, бохир ус юүлэх ууттай холбогдсон байна. Хаягдал цуглуулах уут нь 6 милийн зузаантай давхар пластик материалаар хийгдсэн байна.

3.7.7.  Ажлын талбайд нөөц цахилгаан үүсгүүр байлгах шаардлагатай.

3.7.8. Бээлийтэй хайрцгийг хэрэглэхээс өмнө ямар нэгэн цоорхой байгаа эсэхийг утаан сорилоор шалгаж, хэрэв нүх сүв байвал сайтар бөглөнө.

3.7.9. Ажил эхлэхээс өмнө хайрцаг суурилуулсан хэсгийн зэргэлдээ задарч, гэмтсэн асбест агуулсан гадаргуу, ААМ байвал 6 миль зузаантай пластик уутаар ороож битүүмжилнэ.

3.7.10. HEPA шүүлтүүртэй сөрөг даралт үүсгэгч төхөөрөмж ашиглана.

3.7.11. Усаар шүрших үйл ажиллагааны дараалал. Хэрэв ажилтан I ангиллын ажлыг гүйцэтгэх 40 цагийн тусгай сургалтанд хамрагдсан бол хүйтэн ус дамжуулах хоолойноос асбест, ААМ-ыг зайлуулахдаа усаар шүршиж гадаргууг норгож болно.

3.7.12. Сантехникийн хоолой 3 талаасаа хатуу материалаар хийсэн хаалтаар хүрээлэгдсэн байх ба даралттай усыг шүршигч хошуугаар шугам хоолойг 360 хэмээр бүрхэж шүршинэ.

3.7.13. Шүршиж буй ус нь ААМ болон ажилчин хооронд шингэн хаалт үүсгэх нарийн ширхэгтэй аэрозол хэлбэрээр цацагдана.

3.7.14. ААМ-ыг зайлуулах ажил эхлэхээс 10 минутын өмнө усаар шүрших хэрэгтэй.

3.7.15. Асбест зайлуулах бүх үйл ажиллагааг  усан хаалттай орчинд эсвэл усаар норгож хийнэ.

3.7.16. Даралтад усаар шүрших ажлыг гүйцэтгэх үед тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд хяналт тавих ажилтанг заавал томилж ажиллуулна.

3.7.17. Асбестыг зайлуулах ажлын ААМ, СААМ-ын хаягдлыг нь усаар норгож уутанд хийнэ.

3.7.18. Хоёроос олон хүн багтах боломжгүй зайнд асбест зайлуулах ажил явагдаж байгаа дараах байдлаар битүүмжлэлтийг хийнэ. 

3.8. I ангиллын ажлын үед асбестийн бохирдлоос сэргийлэх  хоёрдогч арга

I ангиллын ажлын үед асбестийн бохирдлоос сэргийлэх хоёрдогч аргыг хэрэгжүүлж байгаа бол 3.5-д заасан  аргуудыг хэрэглэхгүй байж болно.

3.8.1. Асбестийн бохирдлоос сэргийлэх хоёрдогч аргад битүүмжлэх, асбестийн тоосны эх үүсвэрийг тусгаарлах, асбестийн тоосыг ажилтны амьсгалын бүсэд орохоос өмнө сорж зайлуулах (агааржуулалт) зэрэг аргууд багтана.

3.8.2. Энэхүү зааврын 1.2-д зааснаар ААМ-тай харьцах ажлыг мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч эсвэл асбсеттай харьцаж ажиллах талаар сургаалтанд хамрагдсан мэргэжлийн инженер удирдаж ажиллана. Ажлын талбайд ажлын арга, инженерийн сэргийлэлтийн арга хэмжээ, бохирдол маш их болсон үед ажилчдыг асбестийн өртөлтөөс хамгаалах, өртөлтийг ЗДХ-ээс бууруулах талаар бичгээр үйлдсэн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар хянуулж, 3.4–д заасан шалгууртай нийцүүлэн мониторинг хийнэ.

3.8.3. 8,5 м-ээс богино, 3,5м2 –аас бага хэмжээтэй дулааны шугам хоолой, гадаргуугийн материалыг зайлуулах ажлыг мэргэшсэн ажилтнаар гүйцэтгүүлэх ба асбсетын бохирдлоос сэргийлэх хоёрдогч арга болон бохирдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгүүлнэ.

3.8.4. Ажилчдын эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг хамгийн их бохирдолтой үед цуглуулсан агаарын сорьцын шинжилгээнд үндэслэн хийнэ.

3.8.5.А. Зайлуулах ажил эхлэхээс өмнө болон ажлын явцад ААМ-ыг норгогч шингэнээр норгох шаардлагатай.

3.8.5.Б. ААМ-ыг бүтнээр зайлуулах боломжгүй бол ажил олгогч үүнийг нотлох ёстой.

3.8.5.В. Ажил олгогч хэрэглэж буй ажлын практик арга нь асбестийн ширхэглэг агаарт тархахгүй гэдгийг нотолж чадаагүй бол хөрөөдөх, үрэх, хагалах аргаар ААМ зайлуулахыг хориглоно.

3.8.5.Г. ААМ-ыг зайлуулах үед нэн даруй (ээлжийн цагт багтаан) уутлах, савлах эсвэл ойрын агуулах руу зөөвөрлөх хүртэл нойтон  хэвээр нь хадгалах шаардлагатай.   

3.8.6. Хоёрдогч практик арга. Ажил олгогч асбесттэй харьцах ажлын үед 3.8.1-ээс 3.8.5-д заагаагүй ажлын практик арга, асбестийн бохирдлыг бууруулах сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлж болно. Гэхдээ дараах шаардлагыг хангасан нөхцөлд ийм төрлийн практик арга хэмжээг хэрэглэнэ.

3.8.6.А. Ажил олгогч ашиглаж буй ажлын практик арга, сэргийлэлтийн арга хэмжээний үед ажилчдын асбестийн өртөлтийн үнэлгээг хийж, ЗДХ-ээс хэтрээгүй гэдгийг баримтаар нотлох ёстой. 

3.8.6.Б. Ажлын байран дахь өртөлтийн үнэлгээ, төслийг гүйцэтгэх ажлын практик, инженерийн сэргийлэлтийн арга хэмжээг мэргэшсэн ажилтан хийнэ. Эдгээр арга хэмжээний дүнд нь ажилчдын асбестэд шууд ба шууд бусаар өртөх өртөлтийн түвшин ЗДХ-ээс бага хэмжээнд хүртэл буурсан байна. Өртөлтийн үнэлгээнд тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилчдын төлөөллийг хамруулж, бичгээр баталгаажуулна.

3.9. Асбесттэй харьцдаг II ангиллын ажлын практик арга, инженерийн сэргийлэлтийн арга

3.9.1. Асбесттэй харьцах II ангиллын бүх ажлыг 1.2.12-д заасан мэргэшсэн ажилтан удирдаж явуулна.

3.9.2. Барилга байгууламж дотор явагдаж байгаа II ангиллын бүх ажлын үед ажил олгогч өртөлтийн үнэлгээ хийгээгүй, асбестийн бохирдлын түвшин ЗДХ-ээс их байж болзошгүй, ААМ-ын бүрэн бүтэн байдлын алдуулахгүй зайлуулах боломжгүй үед дараах сэргийлэх аргуудыг мөрдөж ажиллана. Үүнд:

- Битүүмжилсэн хаалтаар ажлын талбайн бүхэлд тусгаарлалт хийнэ.

- Ажлын талбайгаас асбестийн ширхэглэг тархаж байгаа эсэхэд мониторинг хийнэ.

- Ажлын байрны шаланд ус нэвтрүүлдэггүй материалыг дэвсэнэ.

3.10. II ангиллын бүх төрлийн ажил 3.1-3.1.3–д заасан шаардлагаас гадна нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Шал, бусад хийцийг зүлгэж болохгүй.
  • HEPA шүүлтүүр, нэг удаа хэрэглэх хогны ууттай тоос сорогчоор шалыг цэвэрлэнэ.  
  • Шалны уян материалыг цуулж, урахгүйгээр бүтнээр хуулах ба зүсэж авахдаа чийгтэй  аргыг ашиглаж зайлуулна.
  • Хуурайгаар шүүрдэхийг хориглоно.               
  • Механик хүчээр ААМ-ыг хагалах, бутлах үед 3.5-д заасан СДХ хаалтыг үүсгэнэ. 
  • Замаск мэтийн хатуу артай шалны уян материалыг хөдөлмөрийн эрүүл ахуйч асбест агуулаагүй гэдгийг тогтоогоогүй бол асбест агуулсан гэж тооцно.  

3.11. ААМ-аар хийсэн дээврийг хуулах ажлын үед дараах ажлын практик аргыг мөрдөнө. Үүнд:

  • Дээврийн материалыг аль болох бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр  хуулна.
  • Дээврийн ААМ-ын бүрэн бүтэн байдлыг алдагдуулан хуулж байгаа тохиолдолд чийгтэй  аргыг ашиглана.
  • Зүсэх машин ашиглах үед  асбестийн тоосыг дарах зорилгоор ус шүрших ба энэ үед цахилгааны аюул үүсгэхээс сэргийлэх шаардлагатай.    
  • Асбест агуулсан дээврийн материалыг хуулах, тасдах, хөрөөдөх цахилгаан багажнууд нь  HEPA шүүлтүүр бүхий тоосыг соруулагчтай байна.
  • Асбест агуулсан дээврийн материалыг хуулах үед хуулсан хэсэг, бутархайг газар унагахгүйгээр хог хаягдлын уутанд цуглуулж аваад хаягдал, хогийг гараар зөөвөрлөн газар буулгах боломжгүй бол өргөгч кран ашиглана.   
  • Тухайн  өдрийн ажил дуусахад хагарч, гэмтээгүй ААМ-ыг газарт буулгах ба дээвэр дээр үлдсэн ААМ-ыг чийгтэй хэвээр нь хог хаягдлын уутанд хийх, эсвэл пластик эдээр битүүмжлэн бооно.  
  • Гадуур ороож битүүмжлээгүй, газар буулгасан ААМ-ыг тоос тархахаас сэргийлж хамгийн ойрхон агуулах руу зөөвөрлөнө.  
  • Дээврийн материалыг хуулахдаа дээвэр дээр байрласан барилгын агааржуулалт, халаалтын төхөөрөмжийг тусгаарлаж, унтраана.
  • Хагарч гэмтээгүй, 8,5м2–аас бага талбайтай дээврийн жижиг хэсгүүдийг хуулах, засварлахдаа чийглэх арга, HEPA шүүлтүүртэй тоос соруулагчийг ашиглах шаардлагагүй. Жич: зөвхөн ажилчин нэг ажлын өдөрт 8,5м2–ээс бага талбайтай дээврийг засах, хуулах ажил хийж байгаа бол хамааруулна. 

3.12. Асбесттэй цемент агуулсан барилгын гадна хийцэд ашигласан хавтанг хуулах  үед дараах зүйлийг анхаарна. Үүнд:

  • Ажлын байранд хавтанг хөрөөдөх, үрэх, хагалах зэрэг аргыг ашиглан ажил гүйцэтгэж буй бол ажил олгогч эдгээр арга ажиллагааны улмаас асбестийн ширхэглэг агаарт тархаагүйг батлах.
  • Ажил эхлэхийн өмнө хуулах хавтан бүрийг норгогч шингэнээр шүршиж чийглэнэ.    
  • Ажлын ээлжийн цагт багтаан боож, баглаагүй хавтан бүрийг газар буулгаж уутанд хийх эсвэл пластик эдээр орооно.  
  • Барилгын хийцийн хадааснуудыг хавтангаас сугалахгүйгээр, тасдагч багажаар хавтангийн гадаргуутай ижил түвшинд тэгшхэн таслана.      

3.13. Асбест агуулсан жийргэвчийг зайлуулахдаа дараах  аргыг ашиглана. Үүнд:

  • Асбест агуулсан жийргэвч хагарч гэмтсэн байвал түүнийг зайлуулахдаа бээлийтэй уут ашиглана.   
  • Асбест агуулсан жийргэвчийг битүү саванд хийж зайлуулна.    

3.14. Бүх төрлийн II ангиллын ажлыг гүйцэтгэхдээ ажил олгогч 3.8.5.А-аас 3.8.5.Г-д заасан тусгай сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байгаа бол 3.9-3.16-д заасан практик аргуудыг мөрдөнө. 

3.15. Асбесттэй харьцдаг III ангиллын ажлын практик арга, инженерийн сэргийлэлт

Асбесттэй харьцдаг III ангиллын ажлын үед ажилчдын асбестийн өртөлтийн хамгийн бага хэмжээнд бууруулах аргыг хэрэглэнэ.  Үүнд:

  • Ажлыг нойтон аргыг ашиглан гүйцэтгэнэ.    
  • Ажил гүйцэтгэх үед  хэсгийн татах агааржуулагч ашиглана.   
  • Сантехникийн хоолойн дулаалгын гадаргууг өрөмдөх, хөрөөдөх, зүлгэх, үрэх, хагалах аргаар бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулан ААМ-ыг зайлуулах үед ус үл нэвтрэх пластик материалаар ажлын талбарт жижиг оврын битүүмжилсэн хаалт хийж, тусгаарлах бээлийтэй уут ашиглах аргыг хэрэглэнэ.    
  • Ажил олгогч өртөлтийн үнэлгээг хийгээгүй үед эсвэл мониторингийн үр дүн асбестийн бохирдол ЗДХ-ээс хэтэрснийг илтгэж байвал ажил олгогч ус үл нэвтрэх материал, пластик хаалтаар ажлын талбайг тусгаарлах бөгөөд 3.5-д заасан сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.    
  • Дулааны шугамын дулаалгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах III ангиллын ажлын үед ажил олгогч өртөлтийн үнэлгээг хийгээгүй эсвэл агаар дахь асбестийн өтгөрүүлэг ЗДХ-ээс хэтрээгүйг нотолж чадаагүй бол 4-д заасан амьсгал хамгаалах багыг ажилчдад хэрэглүүлнэ.

3.16. Асбесттэй харьцдаг IV ангиллын ажил

  • IV ангиллын ажлыг 7.4-д заасан сургалтад хамрагдсан ажилчид гүйцэтгэнэ. Чийглэх арга, HEPA шүүлтүүртэй тоос сорогч ашиглаж асбестийн тоосны бохирдлыг бууруулна. Уг ажлын үед материалыг үрэх, зорох, газарт буулгахыг хориглоно. Материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх гар аргуудыг хэрэглэнэ.
  • Ажилчид ажлын байран дахь ААМ, СААМ-ын тоос, үйрмэгийг нэн даруй цэвэрлэх ба энэ ажлын үед амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ.
  • Дээвэр тавих, шугам хоолойг бүрэх, хуулах, засах, арчлах ажлыг эхлэхийн өмнө мэргэшсэн ажилтан ажлын байран дахь асбестийн аюулыг үнэлж, асбестийн өртөлийн үед хэрэглэхэд тохиромжтой сэргийлэлтийн арга хэмжээний стратегийг сонгон, аюулыг арилгах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ. Мөн засварын ажлын дараа дээврийн материал бүрэн бүтэн үлдсэн эсэхэд шалгалт хийнэ.  
  • Ажилчид 7.4-д заасан  сургалтад хамрагдсан байна.
  • Барилга эзэмшигчдэд ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулна.  

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. АМЬСГАЛ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ, ХУВИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС

4.1. Ажил олгогч дараах ажлын үед  ажилтан бүрт тохирох амьсгал хамгаалах баг үнэ төлбөргүй олгох үүрэгтэй. Үүнд:

  • Асбесттэй харьцдаг I ангиллын ажил
  • ААМ-ыг өргөж зөөх гэх мэт асбесттэй харьцдаг II ангиллын ажил.
  • Асбесттэй харьцдаг II, III ангиллын ажлыг чийгтэй арга ашиглаагүй, налуу дээврийн ААМ-ыг зайлуулах үед өртөлтийн үнэлгээ хийгдээгүй бол, 
  • ААМ, СААМ-ын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах III ангиллын  ажлын үед,
  • Асбестийн  IV ангиллын  ажлын үед,  
  • Ажилтан ЦЖД болон богино хугацааны өртөлт ЗДХ-ээс хэтэрсэн орчинд ажиллаж байгаа  үед,
  • Онцгой болон яаралтай үед

4.2. Амьсгал хамгаалах хөтөлбөр.

Асбесттэй харьцдаг ажилтнуудад MNS 6654:2017 стандарт заасны дагуу амьсгал хамгаалах хөтөлбөрт хамруулж, зохих амьсгал хамгаалах хэрэгслийг хэрэглүүлнэ.

4.2.1. Ажил олгогч нь бүх ажилчдыг хамарсан амьсгал хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. 

4.2.2. Хэрэв ажилчин хамгийн сүүлд хийгдсэн эрүүл мэндийн үзлэгээр амьсгал хамгаалах баг өмсөх боломжгүй нь тогтоогдсоноос бусад бүх нөхцөлд ажилтан бүр амьсгал хамгаалах баг хэрэглэнэ. Эрүүл мэндийн улмаас амьсгал хамгаалах баг хэрэглэх боломжгүй ажилчдыг өөр ажлын байранд одоо ажиллаж байгаа ажил олгогчийн харьяалалд шилжүүлэн ажиллуулах ба  цалингийн хэмжээг өмнөхөөс бууруулахгүй байх боломжоор хангана.

4.2.3. Нүүрний хагасыг халхалсан энгийн даавуу, хөвөн, цаасан шүүлтүүрийг асбестийн бохирдлоос хамгаалах зорилгоор  ашиглаж болохгүй.

Хүснэгт 1. Амьсгал хамгаалах хэрэгслийн төрөл, хамгаалалтын фактор1

Амьсгал хамгаалах хэрэгсэл1

Нүүрний хагасыг халхалсан баг

Нүүрийг бүтэн халхалсан баг

Дуулга/Юүдэнтэй хүзүү халхалсан баг

Дуулга бүхий нүүрийг бүрэн халхалсан баг

Агаар цэвэршүүлэгч баг

10

50

..............

...............

Хөдөлгүүрт агаар цэвэршүүлэгч баг

50

1000

25/1000

25

Агаараар хангах баг

  • Хэрэгцээт агаараар хангах  горим
  • Үргэлжилсэн агаарын урсгалын горим
  • Даралттай-Хэрэгцээт агаараар хангах  горим

 

10

50

50

 

50

1000

1000

 

...............

25/1000

..............

 

................

25

................

Нөөц агаар бүхий  амьсгалын аппарат

  • Хэрэгцээт агаараар хангах  горим
  • Даралттай-Хэрэгцээт агаараар хангах ба бусад эерэг даралтын  горим

 

 

10

..............

 

 

50

10000

 

 

50

10000

 

 

...............

...............

1 Хамгаалалтын фактор нь амьсгал хамгаалах багны бохирдуулагчийг шүүх үр ашгийг илэрхийлнэ. Тухайлбал багны  хамгаалах фактор 10 бол ажлын орчинд байгаа агаар бохирдуулагчийн 1/10-ээс ихгүй хэсэг амьсгалаар нэвтрэх боломжтой.

4.3. Амьсгал хамгаалах хэрэгсэл, түүний төрөл, сонголт

4.3.1. Ажилчдыг ХEПA шүүлтүүртэй хөдөлгүүрт болон хөдөлгүүргүй агаар цэвэршүүлэгч амьсгалын замыг хамгаалах хэрэгслээр хангана.

4.3.2. Амьсгал хамгаалах баг нь ажилтны нүүрэнд маш сайн тохирсон, агаарын алдагдалгүй байна.

4.3.3. Дараах ажлын үед агаар цэвэршүүлдэг, нүүрийг хагас халхалсан агаар цэвэршүүлэгч баг хэрэглэнэ.

- Асбесттэй харьцдаг II, III-ын  ангиллын ажлын үед өртөлтийн үнэлгээ хийгдээгүй бол  

- Дулааны шугам хоолойн гадаргуу, асбест агуулсан дулаалгын материалыг хагалах, бутлах III ангиллын ажлын үед

4.3.4. Нүүр бүрэн халхалсан даралттай-хэрэгцээт агаараар хангах горимд ажилладаг HEPA шүүлтүүр болон эерэг даралт үүсгэх төхөөрөмжтэй амьсгал хамгаалах баг, агаар нөөцлөгчтэй амьсгалын аппаратаас сонгон ажилчдад хэрэглүүлнэ.   

-Асбестийн бохирдол 8 ЦЖД 1 ш/см3-аас бага байгааг нотлох өртөлтийн үнэлгээг хийх боломжгүй I ангиллын ажлын үед

-Асбестийн 8 ЦЖД өртөлт ЗДХ 1ш/см3-ээс хэтрээгүйг нотлох өртөлтийн үнэлгээ хийх боломжгүй I ангиллын ажлын үед

4.4. Ажлын тусгай хувцас

Ажил олгогч 8,5м-ээс урт эсвэл 4,5м2-аас том талбайтай дулааны шугамны асбест агуулсан дулаалгыг хуулах I ангиллын ажил гүйцэтгэж буй ажилчид, асбестийн өртөлтийн түвшин 1ш/см3-ээс хэтэрсэн эсвэл өртөлтийн үнэлгээг хийх боломжгүй ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хувийн хамгаалах хувцасаар хангах үүрэгтэй. Ажлын тусгай хувцас нь хөлнөөс толгой хүртэл бүрэн халхалсан байна.

4.5. Угаалга (Цэвэрлэгээ)

4.5.1. Бохир хувцсыг угааж цэвэрлэх нь ажилчдын хувцаснаас агаарт асбестийн ширхэглэг дэгдэж, ажлын байрны агаарт бохирдол үүсгэхээс сэргийлнэ.

4.5.2. Бохирдсон хувцсаа  шошго хаяг бүхий уутанд хийж угаалганд хүргүүлнэ.     

4.6. Ажлын тусгай хувцсанд хийх шалгалт

Мэргэшсэн ажилтан асбесттэй харьцан ажиллаж байгаа ажилчдын өмссөн хамгаалах хувцас ажлын урагдаж, цоорсон эсэхийг ажлын үед шалгаж, урагдсан, цоорсон бол нэн даруй бүтэн хувцсаар солих арга хэмжээг авна.     

ТАВДУГААР БҮЛЭГ. ЭРҮҮЛ АХУЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АЖЛЫН ҮЕД МӨРДӨХ АРИУН ЦЭВРИЙН ДАДАЛ

5.1. 4,5 м-ээс урт эсвэл  8,5 м2-аас том талбайтай дулааны шугам хоолойн асбест, асбест агуулсан дулаалга, гадаргуутай харьцах I ангиллын ажил гүйцэтгэхэд ажилчдыг асбестийн өртөлтөөс хамгаалах, асбестийн бохирдолыг ажлын болон ажлын бус орчинд тархахаас сэргийлэх зорилгоор дараах эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг биелүүлнэ.

5.2. Цэвэрлэгээний бүс. Ажил олгогч  асбесттэй харьцаж ажиллах ажлын байрны зэргэлдээ цэвэрлэгээний бүсийг байгуулах үүрэгтэй. Цэвэрлэгээний бүс нь тоног төхөөрөмжийн өрөө, угаалгын өрөө, цэвэр өрөөнөөс бүрдэнэ. Цэвэрлэгээний бүс нь нэг талаараа ажлын байртай холбогдсон байна. 

5.2.1. Тоног төхөөрөмжийн өрөө. Тоног төхөөрөмжийн өрөөнд бохирдсон хамгаалах хэрэгсэл, хувцас хийх шошго бүхий уут, сав байна. 

5.2.2. Угаалгын өрөө. Угаалгын өрөө нь цэвэр өрөө, тоног төхөөрөмжийн өрөөний дунд байрлах ба эрэгтэй, эмэгтэй ажилтны  угаалгын өрөөг тусад нь төлөвлөнө. Угаалгын өрөөнд бие угаах саван, цэвэр алчуур болон бусад хэрэгцээтэй зүйлсийг байрлуулна. Нэг шүршүүрийг 10-аас ихгүй ажилчид ашиглахаар төлөвлөх халуун, хүйтэн усны шугаманд холбогдсон байна.

5.2.3. Ажилчид бохирлогдсон ажлын хувцсаа угаалганд өгөхийн өмнө тоног төхөөрөмжийн өрөөнд HEPA  шүүлтүүртэй тоос сорогчоор тоосыг нь соруулж цэвэрлэнэ. Энэ цэвэрлэгээг ажлын талбайд хийж болохгүй.

5.2.4. Бохир ажлын хувцсаа тоног төхөөрөмжийн өрөөнд тайлж, дээрх байдлаар хувцасаа цэвэрлэсний дараа усанд орно.   

5.2.5. Цэвэр өрөө. Цэвэр өрөөнд ажилтан бүр зориулсан хувцасны шүүгээ байна. Хэрэв асбесттэй харьцах ажил гадаа хийгдэж байгаа бол ажил дуусахад ажилчин хамгаалах хувцасны тоосыг HEPA шүүлтүүртэй зөөврийн тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ. Дараа усанд орж, цэвэр өрөөнд ажлын бус хувцсаа өмсөнө.

5.3. Ажлын талбайд нэвтрэх дүрэм

Асбесттэй харьцаж ажиллах ажилчид дараах дэс дарааллаар ажлын байранд нэвтэрнэ.

5.3.1. Цэвэр  өрөөгөөр дамжиж ажлын байранд нэвтэрнэ. 

5.3.2. Цэвэр өрөөнд ажлын бус хувцсаа тайлж, шүүгээнд хийнэ.

5.3.3. Цэвэр өрөөнөөс гарахын өмнө амьсгал хамгаалах баг, хамгаалах хувцсаа өмсөнө.  

5.3.4. Ажлын талбай руу тоног төхөөрөмжийн өрөөгөөр дамжиж орно. 

5.4. Ажлын талбайгаас гарах дүрэм

Ажилчид ажлын талбайгаас гарахдаа дараах дэс дарааллыг мөрдөнө.  

5.4.1. Ажлын байрнаас гарахын өмнө хувцсан  дээр  буусан сул тоос, үйрмэгийг гүвж унагана. 

5.4.2. Тоног төхөөрөмжийн өрөөнд хамгаалах хувцсаа тайлж битүү уут, саванд хийнэ.

5.4.3. Амьсгал хамгаалах багаа тоног төхөөрөмжийн өрөөнд тайлахгүйгээр шүршүүрт орно.

5.4.4. Тоног төхөөрөмжийн өрөөнөөс угаалгын өрөөнд орж, шүршүүрт орно.   

5.4.5. Шүршүүрт орсны дараа цэвэр өрөөнд орж ажлын бус хувцасаа өмсөнө.

5.5. Хооллох бүс

I ангиллын ажлын үед ажилчид хоол, унд идэж уухад зориулсан, агаар дахь асбестийн бохирдол ЗДХ-ээс хэтрээгүй байх хооллох бүсийг байгуулна.  

5.6. II, III ангиллын ажлын үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага

4,5 м-ээс богино эсвэл  8,5м2-ээс жижиг талбайтай дулааны шугамны асбест, асбест агуулсан дулаалга, гадаргуутай харьцан ажилладаг I ангиллын ажлын үед, II, III ангиллын ажлын  байранд өртөлтийн үнэлгээ хийгдээгүй эсвэл  асбестийн бохирдол ЗДХ-ээс хэтэрсэн үед дараах шаардлага тавигдана.

5.6.1. Ажил олгогч ажлын талбайн зэргэлдээ ажилчид болон тоног төхөөрөмжийг асбестийн бохирдолоос цэвэрлэх зорилгоор ус нэвтэрдэггүй материалаар бүрсэн, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, хамгаалах хувцсаа тайлахад хангалттай зайтай тоног  төхөөрөмжийн өрөөг байгуулна.

5.6.2. Хамгаалах хувцсыг тайлахаас өмнө HEPA шүүлтүүртэй тоос сорогчоор цэвэрлэнэ.

5.6.3. Бүх тоног төхөөрөмж, тоос сорогчийн асбестаар дүүргэгдсэн уут, савны гадаргуу зэргийг тоног төхөөрөмжийн өрөөнөөс гаргахаас өмнө цэвэрлэнэ. 

5.7. IV ангиллын ажлын үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага.

Ажил олгогч асбесттэй харьцдаг IV ангиллын ажлын үед эрүүл ахуй, ариун цэврийн  шаардлагыг  чанд мөрдөнө. Хэрэв ажлын байран дахь асбестийн бохирдлын түвшин ЗДХ-ээс хэтэрсэн бол 5.6-г мөрдөж ажиллана.

5.8. Ажлын байрны цэвэрлэгээ

5.8.1. Тоос соруулах. HEPA шүүлтүүртэй тоос соруулагчийг цэвэрлэгээнд  ашиглана. Тоос сорогчинд тавигдах үндсэн шаардлага нь ажлын байрны асбестийн бохирдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулна. 

5.8.2. Хог хаягдлыг зайлуулах. Дээврийг засах, хуулах үед гарсан хог хаягдлаас бусад бүх төрлийн асбест, ААМ-ын хог хаягдлыг ус нэвтэрдэггүй уут, битүү саванд хийн битүүмжилж, шошго хадна.

5.8.3. Асбест агуулсан шалны материалыг арчлах

- Бүх төрлийн винил, асфальтан эдээр хийгдсэн шалыг асбест агуулаагүй гэдгийг   барилга эзэмшигчдийн мэдээллээр батлагдаагүй бол:

- Шалны материалыг зүлгэж өнгөлөхийг хориглоно.

- Шалны хавтанг хүрээг нийлүүлэн суурилуулахдаа минутанд 300-аас бага эргэлттэй зүлгэх, өнгөлөх машиныг чийгтэй  аргаар хэрэглэнэ.

- Хуурай өнгөлгөөг зөвхөн шалын хүрээ ирмэгийг өө сэвгүй тааруулж шахсан тохиолдолд гүйцэтгэж болно.

5.8.4. Дулааны шугам хоолойны ААМ-аар хийгдсэн дулаалга, гадаргуутай ажиллах үед үүссэн хаягдал, үйрмэгийг дараах байдлаар цэвэрлэнэ. Үүнд:

- Тоос дэгдээхгүй, чийгтэй аргаар цэвэрлэх, эсвэл HEPA шүүлтүүргүй тоос сорогчоор цэвэрлэх,

- Хаягдлыг нэн даруй битүүмжлэл сайтай саванд хийж зайлуулна.

5.9. Тамхи. Ажил олгогч нь ажилтнуудад тамхины утаа асбестийн өртөлттэй хавсарсанаар тэдний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй болохыг ухуулан ойлгуулж, ажлын байранд тамхи татахгүй байлгах үүрэгтэй.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. АСБЕСТИЙН АЮУЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

6.1. Аюулыг мэдээлэх

6.1.1. Энэ хэсэгт барилгын ажлын үед асбестийн аюулын талаар мэдээлэх харилцааг тусгасан болно. Ажил олгогч барилгад хэрэглэсэн ААМ-тай холбоотой мэдээллийг барилга эзэмшигчээс цуглуулж, барилгад ашиглагдсан ААМ, гадаргуугийн  материалыг таньж илрүүлсэн байна.

6.1.2.  Барилга, байгууламж эзэмшигчийн үүрэг.

- Барилга, байгууламж эзэмшигч нь ажил эхлэхээс өмнө барилгад ашиглагдсан СААМ, ААМ-ийн хэмжээ, байрлал, шинж чанарын талаар мэдээлэл өгөх.

- Барилга байгууламж эзэмшигчид барилгад хэрэглэгдсэн асбест, асбест агуулсан бүтээгдэхүүний ерөнхий байдал, байрлал, тоон хэмжээг бичгээр, эсвэл амаар асбесттэй холбоотой ажил гүйцэтгэх ажил олгогчид мэдээлэх.

6.2. Анхааруулах тэмдэглэгээ

6.2. Асбесттэй холбоотой ажил хийгдэж байгаа ажлын талбай руу орох хэсэгт, ажилтны нүдэнд харагдахуйцаар  анхааруулах тэмдгийг байрлуулна

6.2.1. Анхааруулах тэмдэглэгээ нь доорх мэдээллийг агуулна.

- AСБЕСТ АЮУЛТАЙ

- ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ  

- УУШГИ ХОРДУУЛАГЧ  

- ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХҮН НЭВТЭРНЭ

6.2.2. Амьсгал хамгаалах баг, тусгай хувцас өмсөж хэрэглэх шаардлагатай ажлын байранд дараах анхааруулах тэмдгийг байрлуулна.

- АМЬСГАЛ ХАМГААЛАХ БАГ, ХАМГААЛАХ ХУВЦАС  ӨМСӨЖ АЖИЛЛАХ  ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН БАЙР

6.2.3. Анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ эх хэл дээр, ойлгомжтой байдлаар бичигдсэн байх ба  зургаар илэрхийлэгдсэн байж болно.

6.3. Шошго

6.3.1. Ажлын байран дахь бүх төрлийн ААМ, ААМ-ын хог хаягдлыг агуулсан уут, саван дээр ойлгомжтой, харагдахуйц байдлаар шошго бичнэ.

6.3.2. Ажил олгогч нь шошго 6.3.3-д  заасан зааврын дагуу бичигдсэн эсэхэд хяналт тавина.

6.3.3. Асбестаар бохирлогдсон хамгаалах хувцас, тоног төхөөрөмж, ААМ-ын хаягдал, үйрмэгийг хийсэн уут, савны шошго  нь дараах мэдээллийг агуулсан байна.

- АЮУЛТАЙ    

- АСБЕСТ АГУУЛСАН     

- ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ  

- УУШГИ ХОРДУУЛАГЧ

- ТООСООР НЬ БҮҮ АМЬСГАЛ

- ТООС ДЭГДЭЭХЭЭС БОЛГООМЖИЛ    

6.4.  Ажилчдын сургалт

6.4.1. Ажил олгогч нь I-IV ангиллын ажил гүйцэтгэдэг, асбестийн бохирдлын түвшин ЗДХ-ээс хэтэрсэн ажлын байранд ажиллах бүх ажилчдыг асбесттэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны тусгай сургалтанд хамруулах үүрэгтэй. Сургалтыг ажил олгогч мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага, мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулж,  ажилчдыг үнэ төлбөргүй хамруулна.

6.4.2. Асбесттэй харьцдаг ажилчдыг уг сургалтанд жилд нэгээс дээш удаа хамруулах ба сургалтын багтаамж 8 цагаас багагүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулна.

6.4.3.   Сургалтын агуулга дараах үндсэн бүрэлдэхүүн, мэдээлэлтэй байна:

- Асбест агуулсан барилгын материал, асбест агуулсан байж болзошгүй сэжигтэй материалуудад асбестыг ялган таних аргууд,

- Асбестийн  эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл,

- Асбестаар үүсгэгддэг уушгины хавдар болон тамхидалт хоорондын хамаарал, 

- Асбестийн нөлөөлөлд өртөж болох ажлын шинж чанар, асбестийн өртөлтийг бууруулах сэргийлэлтийн арга хэмжээний ач холбогдол, инженерийн сэргийлэлтийн арга хэмжээ, ажлын практик арга, амьсгал хамгаалах баг, ажлын байранд цэвэрлэгээ хийх арга, эрүүл ахуйн тоног төхөөрөмж, хамгаалах хувцсанд цэвэрлэгээ хийх арга, яаралтай үед хэрэгжүүлэх арга хэмжээ, хог хаягдлыг зайлуулах, 

- Асбесттэй харьцах ажлыг гүйцэтгэхэд тохиромжтой  практик арга, ажиллагаа,

- Ажилчдын эрүүл мэндийн тандалтын хөтөлбөрийн тухай,

- Шошго, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээнд тавигдах шаардлага, түүнийг байрлуулах тухай

 

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ. МЭРГЭШСЭН АЖИЛТАН

 

7.1. Асбесттай холбоотой барилгын ажлын гүйцэтгэх ажил олгогч ажилчдын аюулгүй байдал эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажиллах зохих шалгуурыг хангасан, эрх бүхий мэргэшсэн ажилтныг томилж ажлуулна.

7.2. Мэргэшсэн ажилтны гүйцэтгэх хяналт шалгалт. Мэргэшсэн ажилтан ажлын талбай, материал, тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эрүүл мэнд, аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

7.3. Нэмэлт хяналт шалгалт. Мэргэшсэн ажилтан асбесттай харьцдаг ажлын талбайд нэмэлтээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж болно. I ангиллын ажлын үед ажлын талбайд ээлжинд хоёроос цөөнгүй удаа хяналт хийнэ. II, III, IV ангиллын ажлын үед тухайн нөхцөл байдлаас хамааран хяналт шалгалт хийнэ.

7.3.1. I, II ангиллын ажлын байранд мэргэшсэн мэргэжилтэн дараах ажлуудыг хянана. Үүнд:

- Заавраар зохицуулагдах талбай, битүүмжилсэн хаалт, асбестын бохирдолт

- Битүүмжилсэн хаалтны бүрэн бүтэн байдал, асбестын бохирдолт

- Битүүмжилсэн хаалтаар ажлын талбайд нэвтрэх, гарах дэс дарааллын  мөрдөх байдал

- Ажилчдын асбестын өртөлтийн мониторинг удирдан хийлгэнэ.

- Ажилчид битүүмжилсэн хаалтанд ажиллаж байгаа эсэх, бээлийтэй уут, хамгаалах хувцас, амьсгал хамгаалах багийг зохих шаардлагын дагуу хэрэглэж байгаа эсэх

- Ажлын талбайн хяналтаар инженерийн сэргийлэлтийн хэрэглээ, үр ашиг, ажлын практик арга, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэлийг зохих шаардлагын дагуу хэрэглэж байгаа эсэх

- Ажлын талбайн хяналтаар ажилчид эрүүл ахуйн байгууламж, тоног төхөөрөмж ашиглаж байгаа эсэх, цэвэрлэгээг 5-д заасан дэс дарааллыг дагуу хийж байгаа эсэх

- Ажлын талбайн хяналтаар инженерийн сэргийлэлтийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ажил гүйцэтгэх практик арга зөв хэрэгжиж байгаа эсэх

- Анхааруулга өгөх шаардлага 6-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх

7.4. Мэргэшсэн ажилтны сургалт

7.4.1. Асбесттай харьцдаг I, II ангиллын ажлын байранд ажиллах ажилтан асбесттай харьцах, зайлуулах, хуулах зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх тухай, энэхүү зааврын тухай, асбестыг таньж илрүүлэх, асбестын аюулыг бууруулах ажлын практик аргын тухай сургалтанд хамрагдсан байна. Сургалтыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн боловсролын мэргэжлийн байгууллага зохион байгуулах ба  тогтоосон шалгуурыг хангасан,  сургалт төгссөн хүмүүст гэрчилгээ олгоно.

7.4.2. Асбесттай харьцдаг III, IV ангиллын ажлын байранд ажиллах мэргэшсэн ажилтан асбесттай ажиллах ажлын шинж чанар, бээлийтэй уутыг байрлуулах, жижиг оврын битүүмжилсэн хаалт хийх, асбестыг бохирдлыг бууруулах арга, нойтон арга ашиглах тухай, асбестыг таньж илрүүлэх тухай, энэхүү зааврын тухай агуулгыг багтаасан сургалтанд хамрагдсан байна. Сургалтыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн боловсролын мэргэжлийн байгууллага зохион байгуулах ба тогтоосон шалгуурыг хангаж, уг сургалтыг төгссөн хүмүүст гэрчилгээ олгоно.

Жич: III, IV ангиллын ажил гүйцэтгэх мэргэшсэн ажилтан 7.4.1-д заасан сургалтанд хамрагдаж болно.

 

Зөвлөмжийг файлаар татах