МХЭАҮХ-ны гишүүддээ
Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааныг танхим болон цахим хосолсон байдлаар явагдаж нийт 10 гишүүн оролцож, 100%-ийн ирцтэй 2024 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хуралдав.
Хуралд дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах
- МХЭАҮХ-ны тэргүүний сонгууль
- МХЭАҮХ-ны дүрэм, журмын шинэчлэл
- МХЭАҮХ-ны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
- МХЭАҮХ-ны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах
- Мэдээлэл
Шийдвэрлэсэн:
1. Гишүүдийн санал хураалтын үр дүнд удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо.
Удирдах зөвлөл:
- Холбооны УЗ-н дарга Б.Алтанзул
- Гишүүнчлэл, Сургалт, мэргэжлийн хөгжил хариуцсан зөвлөлийн гишүүн, Б.Энхнасан
- Олон нийтийн үйл ажиллагаа хариуцсан зөвлөлийн гишүүн, О.Болорсүх
- Жил бүр зохион байгуулах бага хурал хариуцсан зөвлөлийн гишүүн, Б.Алтанзул
- Стандарт, хууль эрх зүйн зохицуулалт хариуцсан зөвлөлийн гишүүн, А.Цэнгэлмаа
- Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөлийн гишүүн, Ж.Пүрэвдорж
- Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нарын зөвлөлийн нарийн бичиг, М.Нансалмаа
Хяналтын зөвлөл нь 3 гишүүдээс бүрдэх юм.
- Н.Хэрлэнчимэг
- Д.Ерөөлтбаяр
- Ч.Бүжинлхам
2. МХЭАҮХ-ны тэргүүний сонгууль
МХЭАҮХ-ны тэргүүнийг УЗ-ын гишүүдийн 100%-ийн саналаар Б.Алтанзул сонгогдлоо.
3. МХЭАҮХ-ны дүрэм, журмын шинэчлэл
- 2025 оноос Мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль хэрэгжиж эхлэх тул холбооны дүрэм шинэчлэх хэрэгцээ, шаардлагатай байна. Үүнтэй холбоотой дүрэм, журмууд шинэчлэгдэнэ. Б.Алтанзул хариуцаж хийнэ.
- Манай холбооны үйл ажиллагаа жигдрээгүй байгаа тул УЗ, ХЗ-ыг гишүүдийг 3 жил тутам сонгох
- УЗ-н даргыг удирдах зөвлөлийн гишүүдээс сонгох, УЗ-ын дарга дахин сонгогдож болно.
- Дүрэм дээр УЗ, ХЗ-ын гишүүдийг оруулах эсэх
4. МХЭАҮХ-ны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
УЗ-ын дарга 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
5. МХЭАҮХ-ны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах
- 2025 оны төлөвлөгөөг гаргахад хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр гишүүд санал оруулах
- Сургалт: Багш нарын бүртгэл үүсгэх, вебнарын сэдвийн бүртгэл гаргах Энхнасан хариуцаж хийнэ.
6. Мэдээлэл
- 2025 онд Солонгосын Doyong Park, CIH-тй хамтран 1уурхай сонгож OHTA 1001 сургалтыг зохион байгуулна.
- 2025 оны Азийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хурал 6 сард Тайванд болох тул Холбооны гишүүдээс олуулаа оролцох
- 2026 онд Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хурлыг Монголд зохион байгуулна.