Хөдөлмөрийн эрүүл ахуйн сар тутмын  цуврал сургалт зохион байгуулагдлаа

Холбооноос сар тутам зохион байгуулдаг хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт "Ажлын байрны агаараас тоосны сорьц цуглуулах арга зүй" сэдвээр 11 сарын 24-ний өдөр зохион байгуулагдав. Сургалтад АУ-ны доктор Нарансүх багш бүтэн өдрийн турш хичээл зааж, туршлагаа хуваалцлаа. Сургалтад оролцогч нар хувь хүний сорьц цуглуулах багаж хэрэгсэл дээр дадлагажлаа.