Сар тутмын Хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт зохион байгуулагдлаа

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос гишүүд, хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдэд зориулан сар тутам зохион байгуулдаг сургалт " Ажлын байран дахь агаар бохирдуулагчид" сэдвээр боллоо. Сургалтад Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн ерөнхий зөвлөх Эндрю Мк Карти уригдан ирж, үнэ төлбөргүй хичээл заалаа. Сургалтад нийт 25 хүн оролцож Австрали болон Монгол улсын хөдөлмөрийн эрүүл ахуйн практик туршлагаас хуваалцлаа.