СУРГАЛТЫН ЗАР: Ажлын байрны агаар бохирдуулагчдын үнэлгээ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдвэржилт, уул уурхай эрчимтэй өсөж, үйлдвэрийн салбарууд дахь ажиллагсдын тоо эрс нэмэгдэж байна. Улмаар ажлын байран дахь тоос, хорт бодис зэргийн аюултай хүчин зүйлсээс ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Энэхүү сургалтаар Австрали улсын Хөдөлмөрийн эрүүл ахуйч Андрю Мк Карти, "Оюу-Толгой" ХХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуй, Эрүүл Мэндийн ерөнхий зөвлөх мэргэжилтний туршлагаас хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх арга зүй, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, тэдгээрийг хянах, үнэлэх чадвар, туршлагаас хуваалцах зорилготой юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 

СУРГАЛТЫН АГУУЛГА
Нэг. Ажлын байрны агаар бохирдуулагчдын үнэлгээ
Хоёр. Ажлын байрны агаар дах хий, уур төлөвтэй бохирдуулагчдын үнэлгээ
Гурав. Мэргэжлээс шалтгаалах амьсгалын замын өвчлөл

СУРГАЛТ УДИРДАХ БАГШ НАР 
Андрю Мк Карти, Австралийн хөдөлмөрийн эрүүл ахуйч
"Оюу-Толгой" ХХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуй, Эрүүл Мэндийн ерөнхий зөвлөх

Д.Нарансүх, АУ-ны доктор, НЭМШУ-ны магистр, МХЭАҮХолбооны тэргүүн 
ЭМШУИС-ийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр баклавр төгсөж, АНУ-ын Жонс Хопкинсын их сургуульд Шинжлэх ухааны магистр, АШУҮИС-д АУ-докторын зэрэг Хөдөлмөр ба Орчны эрүүл ахуйн чиглэлээр хамгаалсан. 

Н.Хэрлэнчимэг, НЭМ-ийн магистр
ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр баклавр төгсөж, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч

ХУГАЦАА
Сургалтыг 2018 оны 06-р сарын 30-нд зохион байгуулна.

СУРГАЛТЫН ХУРААМЖ 
40,000 төгрөг (Сургалтанд ашиглагдах бичиг хэрэг, цай, гэрчилгээ хэвлэх зардал багтсан болно.)
Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбоо ХААН банкан дахь 5111192587 тоот данс, Гүйлгээний утга: Овог нэр

БҮРТГЭЛИЙГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-ӨӨС ӨМНӨ ДООРХ ХАЯГААР ХИЙНЭ. 
https://docs.google.com/…/1FAIpQLSdjVQkFiMMj1AyydW…/viewform