ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН СУРГАГЧ БАГШИЙН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
МХЭАҮХ (Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо)-оос гишүүддээ зориулан ХЭА-н сургагч багшийн мэргэшлийн сургалтыг 2 дахь удаа үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Уг сургалт нь ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалтад хөдөлмөрийн эрүүл ахуйн сэдвийн хичээлүүдийг заах сургагч багш нарыг бэлтгэх зорилготой. Өөрөөр хэлбэл энэхүү сургалтад хамрагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйч нар А/370 тоот журмын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-аас зохион байгуулагдах ХАБЭА-н сургагч багшийн эрх олгох албан ёсны сургалтад хамрагдах эрхтэй болох юм.
Сургалтад суухад тавигдах шаардлага:
Холбооны хүчин төгөлдөр гишүүнчлэлтэй байх
Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх
ХАБЭА-н чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
ХАБЭА-н чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байх
Сургалтын агуулга:
ХЭА-ийн жишиг лекцийг ашиглан сургалт хийх арга зүй
Суралцагчдын мэдлэгийн төвшинг үнэлэх аргазүй
ХЭА-н сургалтад хичээл заахтай холбоотой сургагч багшийн хариуцлага ёсзүйн асуудал
Сургалтын дараа сургагч багш нартай ёсзүй, хариуцлагын гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
Хураамж: Сургалтад оролцогчдод олгох гэрчилгээ, сургалтын цай кофены хураамж 10'000 төгрөгийг холбооны дансанд (Хаан банк: 5111192587) шилжүүлэх бөгөөд сургалт үнэ төлбөргүй.
Хугацаа: 10 сарын 10-ны 10:00-15:00 цагт, cургалт зохиогдох газар, хөтөлбөрийн мэдээллийг сургалтад бүртгүүлсэн хүмүүст И-мэйл болон утсаар мэдэгдэх болно.
