MOHT201 Ахисан түвшний хөдөлмөрийн эрүүл ахуй

Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, менежер, хөдөлөмрийн эрүүл мэнд судлаач эмч нарт зориулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн ахисан түвшний мэдлэг олгох эрчимжүүлсэн сургалт.

  • Сургалтын хугацаа: 5 өдөрт 48 академик цаг
  • Сургалтын хэлбэр: Танхим, танилцах дадлага
  • Хэзээ: 2025 оны 4 сарын 21-25

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшил олгох сургалт

Манай улсад аж үйлдвэржилт жилээс жилд өсөн нэмэгдэж, ажилчдын ердийн ба мэргэжлийн өвчин, үйлдвэрийн осол өсч, үйлдвэр ялагуяа жижиг, дунд үйлдвэрүүдэд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй бус байгаа өнөө үед үйлдвэрийн онцлог бүрт тохирсон хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэрхэн ялган тогтоох, хянах үнэлэх, түүнтэй тэмцэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын өвчлөлийг бууруулах аргын талаархи мэдлэг, чадвар олгох асуудал  чухалаар тавигдаж байна.

Сургалтын төрөл: Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил олгох сургалт

Сургалтын хуваарь: 2024 оны 10 сарын 21 - 25

Сургалтын хэлбэр: Танхим, онлайн, дадлага сургалт

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр

Элсэгчдэд тавигдах шаардлага

Бакалавраас дээш боловсролын зэрэгтэй, хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар суурь мэдлэгтэй, практик үйл ажиллагаанд оролцож ажилладаг байх нь тохиромжтой.

Сургалтын зохион байгуулалт

  • Лекц, дасгал ажил: МХЭАҮХ-ны сургалтын төвд танхим болон цахим хэлбэрээр явагдана.
  • Танилцах дадлага: Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ISO 17020 итгэмжлэлтэй Хэлт инспекшин ХХК, ISO 17025 итгэмжлэлтэй, эрүүл ахуй,  хор судлалын лабораторийг түшиглэн явагдана

Төгсөгчид тавигдах шаардлага

  • Ирц: Танхмын сургалтад бүрэн суусан байх 
  • Мэдлэг үнэлэх сорил: 70%-иас дээш оноотой үнэлэгдсэн
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн ёс зүйн дүрмийг мөрдөх амлалт өгсөн байх

Төгсөгчид олгох гэрчилгээ

  • Амжилттай төгсөгчид гэрчилгээ олгоно.

Сургалтын хуваарь

  • Хаврын хөтөлбөр: 2025 оны 4 сарын 21-25-ны өдөр
  • Намрын хөтөлбөр: 2025 оны 10 сарын 20-24-ны өдөр

Сургалтын төлбөр

  • 550 мянган төгрөг (цайны завсарлага, дадлага хийх багажны ашиглалт, лабораторитай танилцах зардлууд багтсан )
  • МХЭАҮХ-ны гишүүдэд 15%-ийн хөнгөлөлттэй

Сургалтын агуулга

  • Модуль 1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс Хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжлэх ухааны үндсэн ойлголт, хүний биеийн физиологи, хор судлал, ажлын байран дахь аюултай хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрээс хүний эрүүл  мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэгийг олгох, сэргээхэд зориулагдсан суурь хичээлүүд. 
  • Модуль 2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээ, урьдчилан сэргийлэлт Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэгждэг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээ, урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд зориулагдсан мэргэжлийн ахисан түвшний хичээлүүд 
  • Модуль 3. Хөдөлмөрийн эрүүл мэндийн менежмент Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлыг бүхэлд нь хариуцаж ажиллахад шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой мэргэжлийн ахисан түвшний хичээлүүүд багтана.  Уг модулийг судалснаар байгууллагын түвшинд хөдөлмөрийн эрүүл ахуй/мэндийн нэгж хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, удирдан ажиллахад шаардлагатай мэдлэгийг эзэмшинэ.

Сургалт удирдах багш нар

Д. Нарансүх

Анагаах ухааны доктор, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч

Ц. Оюу

ШУ-ны магистр, хор судлаач

Б. Энхнасан

НЭМ-ийн магистр, хөдөлмөрийн эрүүл ахуйч

Н.Хэрлэнчимэг

Докторант, НЭМ-ийн магистр, Мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач эмч

Л.Буджав

ХБО-ы магистр

Д.Отгонгэрэл

ШУ-ы магистр

Б.Алтанзул

НЭМУ-ы магистр

Б.Дөлгөөнбаяр

Хөдөлмөрийн эрүүл ахуйч