МХЭАҮХ-ны гишүүд маань өнгөрсөн амралтын өдөр буюу 10-р сарын 10-ны өдөр өөрсдийн мэдлэгийг дээшлүүлсэн үр бүтээлтэй нэг өдрийг өнгөрүүллээ. 

Нийт 31 хүн бүртгүүлснээс шаардлага хангасан мөн бүртгэл хаагдахаас өмнө бүртгүүлсэн 6 мэргэжилтэн оролцсон юм. Сургалтаар Холбооны тэргүүн, АУ-ны доктор, Д.Нарансүх ХЭА-ийн жишиг лекцийг ашиглан сургалт хийх арга зүй, суралцагчдын мэдлэгийн төвшинг үнэлэх аргазүй, сургагч багшийн хариуцлага ёс зүйн асуудлын талаарх сэдвээр хэлэлцэн амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ. 

Сургалтын төгсгөлд Холбооны зүгээс нийт оролцогчидтой ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулан гэрчилгээ олгосноор хичээл өндөрлөв.