2019 оны ажлын тайлан

2019 оны 11-р сарын 30-ны өдөр холбооны гишүүд уулзалтыг зохион байгуулж  2019 онд хийсэн ажлаа дүгнэж, 2020 онд хийх ажлын талаар хэлэлцлээ.  Хөдөлмөрийн эрүүл ахуйг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд "Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч"-ийн мэргэжлийн чадамжийг баталгаажуулах тогтолцоог бий болгох нь нэн чухал гэдэгтэй нийт гишүүд санал нэгдэв. Мөн мэргэжлийн бус боловч хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр ажиллах сонирхолтой, ажиллаж буй хүмүүсийг "Хөдөлмөрийн эрүүл ахуйн техникч", "Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан"-аар сурган бэлтгэх, чадамжийг нь үнэлж баталгаажуулах шаардлагатай байна.

2020 онд гишүүдэд чиглэсэн сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн шалгалтыг зохион байгуулах, энэ талаарх холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг хийхэд анхааран ажиллах хэрэгцээтэй байна. Холбооноос зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хамтдаа хөгжиж, урагшилж, эрүүл ажлын байр, эрүүл ажилтны төлөө ажилладаг та бүхэндээ талархлаа.