Манай хөдөлмөрийн эрүүл ахуйчдын холбоо нь АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АНУ-ны Дрекселийн Их Сургуулийн профессор, АШУҮИС-ийн НЭМС-ийн зочин профессор Артур Фрейнк-тэй хамтран энэхүү сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь НЭМ-ийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, эмч нарт зориулан хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт, ажлын байранд зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд, хор судлал, мэргэжлээс шалтгаалсан өвчний тандалтын талаарх мэдлэгийг олгоход оршино.