Туршлага солилцох уулзалт-2

2019 оноос холбооны гишүүдийн хооронд ажил мэргэжлийн харилцаа үүсгэх, мэдлэг чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сар тутамд "Туршлага солилцох уулзалт"-ыг зохион байгуулж эхэллээ. Энэхүү уулзалтанд оролцсоноор Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт хэрэгжиж буй сайн туршлага, шинэлэг санаачлага, мэдээллийг бусдад түгээх, бусдаас суралцах боломжтой юм.

Эргономик нь тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилтанд нөхцөл байдлыг тохируулах үйл явц юм. Хэрэв ажлын шаардлага, ажилтны чадвар хоёр нийцэхгүй бол тулах, хөдлөх эрхтэн тогтолцооны гэмтлийг үүсгэдэг. 06 сард Туршлага солилцох уулзалтыг "Эргономик" сэдвээр зохион байгуулна. Уулзалтанд АШУҮИС-ийн багш Г.Цацрал уг сэдвээр мэдээлэл хийж, туршлага хуваалцана.

Сургалтын хугацаа, цаг: 2019.06.08-ний Бямба гаригийн 10:00-13:00 цагийн хооронд. 

Байршил: УБ хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, УБ Платинум оффис, 607 тоот

Хураамж: Үнэ төлбөргүй

Бүртгэл: 

Энд дарж бүртгүүлнэ үү

Лавлах хаяг: [email protected], Утас: 80019656 Н.Дөлгөөн, Зохицуулагч