АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ШУУГИАНЫГ ХЭМЖИХ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ

2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр холбооноос сар тутам зохион байгуулдаг хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт "Ажлын байран дахь шуугианыг хэмжих, үнэлэх арга зүй" сэдвээр зохион байгуулагдлаа. Сургалтад АУ-ны доктор Нарансүх багш бүтэн өдрийн турш хичээл зааж, туршлагаа хуваалцлаа. Сургалтад оролцогч нар ажлын байран дахь шуугианы хэмжилт, үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх мэдлэг олж авлаа.