АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ШУУГИАНЫГ ХЭМЖИХ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ

Товч танилцуулга

Монголын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Үндэсний Холбооноос хөдөлмөрийн эрүүл ахуйч, хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сар тутам "Хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт" зохион байгуулдаг.

2019 оны 1 дүгээр сарын ээлжит цуврал сургалтыг хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд ажлын байран дахь шуугианы хэмжилт, үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх мэдлэг олгох, чадвар эзэмшүүлэх зорилгоор хийхээр төлөвлөж байна.

Зохион байгуулагч: Монголын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Үндэсний Холбоо

Сургалтын агуулга:

Нэг. Шуугианы шинж чанар, Шуугианы даралтын дундаж түвшин, жинлэлт

Хоёр. Шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартууд, шуугианы өртөлтийг бууруулах шатлал

Гурав. Хүний сонсголын эрхтний анатоми, физиологи, Мэргэжлээс шалтгаалсан сонсгол алдагдах эмгэг

Дөрөв. Ажилчдын сонсгол хамгаалах хөтөлбөрт тавигдах шаардлага

Тав. Сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэглээ, түүний үр ашгийг үнэлэх аргууд

Зургаа. Ажлын байранд шуугиан бууруулах арга хэмжээ

Долоо. Ажлын байр, орчинд шуугианы өртөлтийг хэмжих арга

Сургалтын орчин: Сургалтыг Эйч Аналитик Лабораторийг түшиглэн зохион байгуулна.

Зохион байгуулалт: Сургалтанд 10-15 хүн хамрагдах боломжтой. Сургалтад багадаа 10 хүн бүртгүүлсэн тохиолдолд сургалт зохион байгуулагдана

Сургалтыг удирдах багш:

Д.Нарансүх, АУ-ны доктор, МХЭАҮХ-ны тэргүүн

Хугацаа:  Сургалтыг 2019 оны 1-р сарын 26-нд зохион байгуулна. 09-16:00 цагийн хооронд.

Сургалтын төлбөр: 80.000 төгрөг, Хэрэв та МХЭАҮХ-ны гишүүн бол сургалтын төлбөр 60.000 төгрөг.

Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбоо ХААН банкан дахь 5111192587 тоот данс

Бүртгэлийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ээс өмнө доорх  хаягаар хийнэ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjVQkFiMMj1AyydWMgkOIKO4pBUioiIV0-9oB70DP0jrGaLQ/viewform

ЛАВЛАХ ХАЯГ:

Улаанбаатар хот, БГД, 4-р хороо, УБ Платинум оффис, 602 тоот

Утас: 88228737

Имэйл: [email protected]