СУРГАЛТЫН ЗАР: Агаараас тоосны сорьц цуглуулах арга зүй

Товч танилцуулга

Монголын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Үндэсний Холбооноос хөдөлмөрийн эрүүл ахуйч, хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сар тутам "Хөдөлмөрийн эрүүл ахуйн цуврал сургалт" зохион байгуулдаг.

2018 оны 11 сарын ээлжит  цуврал сургалтыг  нь хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд ажлын байрны агаараас тоосны сорьц цуглуулах арга зүй, агаарын чанарын үнэлгээ хийх мэдлэг олгох, чадвар эзэмшүүлэхэд  зорилгоор хийхээр төлөвлөж байна.

Зохион байгуулагч: Монголын Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Үндэсний Холбоо 

Сургалтын агуулга:

Нэг. Агаар бохирдуулагчдын шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Хоёр. Агаараас сорьц цуглуулахад тавигдах ерөнхий шаардлага

Гурав. Жинлэлтийн аргаар агаарт тоосны өтгөрүүлэг тодорхойлох шинжилгээнд сорьц цуглуулах арга

Дөрөв. Тоосны сорьцонд хүнд металл, цахиур тодорхойлох шинжилгээнд сорьц цуглуулах

Тав. Агаараас сорьц цуглуулах төлөвлөгөө боловсруулалт, лабораторийн шинжилгээний сонголт

Зургаа. Агаарын сорьцонд хийсэн шинжилгээний хариу, хэмжилтийн үр дүнд дүгнэлт хийх

Сургалтын орчин: Сургалтыг Эйч Аналитик Лабораторийг түшиглэн зохион байгуулна.

Зохион байгуулалт: Суралцагчид 3 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдаж дадлага ажлыг хийнэ. Баг бүр агаараас сорьц цуглуулах иж бүрдэл багаж, урьдчилан жинлэсэн тоосны сорьц цуглуулах шүүлтүүр ашиглана. Сургалтанд 10-12 хүн хамрагдах боломжтой. 

Багаж төхөөрөмж:

  • Тоосны сорьц цуглуулах SKC Airchek XR 5000, SKC XR Universal багаж
  • ISO 7708 стандартын зөвшлөөр цулцанд нэвтрэдэг тоосны сорьц цуглуулах циклон, дагалдах хэрэгсэл
  • Агаараас сорьц цуглуулах багажны калбиратор SCK Chek-mate
  • Урьдчилан жинлэсэн сорьц цуглуулах PVC шүүлтүүр
  • Бусад дагалдах хэрэгсэл

Сургалтыг удирдах багш:

  • Д.Нарансүх, АУ-ны доктор, МХЭАҮХ-ны тэргүүн

Хугацаа:  Сургалтыг 2018 оны 11-р сарын 24-нд зохион байгуулна. 09-16:00 цагийн хооронд.

Сургалтын төлбөр: 100.000 төгрөг, Хэрэв та МХЭАҮХ-ны гишүүн бол сургалтын төлбөрөөс 20% хөнгөлнө.

Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбоо ХААН банкан дахь 5111192587 тоот данс

Бүртгэлийг 2018 оны 11 дугаар сарын 22-ээс өмнө доорх  хаягаар хийнэ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjVQkFiMMj1AyydWMgkOIKO4pBUioiIV0-9oB70DP0jrGaLQ/viewform?usp=sf_link

ЛАВЛАХ ХАЯГ:

Улаанбаатар хот, БГД, 4-р хороо, УБ Платинум оффис, 602 тоот

Утас: 88228737

Имэйл: membership@mnaoh.mn