card

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭС СУРГАЛТ

Сургалт удирдах багш:

Д.НАРАНСҮХ

АУ-ны доктор,
Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтан, Хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг онлайн, дадлага хосолсон хэлбэрээр тогтмол зохион байгуулахаар боллоо. 


Сургалтын агуулга: ХНХСайдын 2019 оны A/370 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын хөтөлбөрийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн сэдвийг хамарна. Үүнд:

Модуль 1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндсэн ухагдахуун

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтны үүрэг, ёс зүйн асуудал
  • Ажлын байрны агаар дахь тоос, хорт бодисын өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт
  • Ажлын байран дахь физикийн хүчин зүйлсийн өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт: доргион, шуугиан, ионжуулагч цацраг, бичил цаг уур, дулааны стресс
  • Эргономикийн сөрөг хүчин зүйлс
  • Ажлын байран дахь биологийн аюултай хүчин зүйлс, өртөлтөөс урьдчилан сэргийлэх зарчим
  • Хор судлалын тухай ерөнхий ойлголт, хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ
  • Химийн хортой ба аюултай бодисын ангилал, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хор аюулын лавлах мэдээлэл

Модуль 2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээ

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн арга зүй
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ

Модуль 3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэлт

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ
  • Хувийн хамгаалах хэрэгслийн талаар суурь ойлголт, тавигдах шаардлага
  • Амьсгал хамгаалах хэрэгсэлийн хэрэглээнд тавигдах шаардлага
  • Сонсгол хамгаалах хэрэгсэлийн хэрэглээнд тавигдах шаардлага
  • Хувийн хамгаалах хэрэгслийн сонголт, тохирооны сорил

Модуль 4. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн ойлголт

  • Түгээмэл тохиолддог мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд
  • Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт
  • Ажилтны эрүүл мэндийн тандалтын  тухай ерөнхий ойлголт
  • Ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага, ажил хөдөлмөрийн тохироо

Сургалтын цаг: 40 цаг (3.3 багц) 
Сургалтын хэлбэр: Онлайн болон дадлага хосолсон
Сургалтын хугацаа: 2020.09.01-09.30

Зохион байгуулагч:

•Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо
•Цахим сургалтын Skillup платформ энд дарж нэвтэрнэ үү

Сургалтын төлбөр: 

Гишүүнчлэлтэй хүн - 112,000 (30%-ийн хөнгөлөлттэй) холбооны 5111192587 (Хаан банк) тоот дансанд сургалтын төлбөрийг шилжүүлнэ. Гүйлгээний утга хэсэгт овог, нэр болон утасны дугаар, сонгосон сургалтын нэрийг бичнэ. Төлбөр төлсөн баримтыг baltanzul0802@gmail.com хаягаар ирүүлснээр баталгаажих болно. 

Гишүүнчлэлгүй хүн - 160,000 (Skillup.mn сайтаар нэвтрэн сургалтаа сонгон шууд худалдан авалт хийх)
Дадлага сургалт авах бол - нэмэлт 40,000 (Онлайн хичээл дууссаны дараа дадлага хичээл авах хүсэлтэй хүмүүс нэмэлт төлбөрөө төлөн хичээлийн хугацааг товлоно)

Сургалтын талаар мэдээллийг +976-91101913 (Б.Алтанзул) дугаарын утсаар холбогдон авна уу.

 

Сургалтад бүртгүүлэх

Сургалтын танилцуулга: