Хөдөлмөрийн эрүүл ахуйн тасралтгүй сургалт

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос гишүүд, дэмжигч нартаа зориулан сар нэг долоо хоногийн Бямба гаригт "Хөдөлмөрийн эрүүл ахуйн тасралтгүй сургалт"-ыг зохион байгуулж байна. Энэ сургалт нь ашгийн төлөө бус, сайн дурын үйл ажиллагаа юм. Сургалтад хамрагдснаар хөдөлмөрийн эрүүл ахуйн сонгосон сэдвийн талаарх онолын  мэдлэгээ дээшлүүлэх, практик жишээнээс суралцах, туршлага солилцох, хамтдаа хөгжих, ажил мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжийг гишүүддээ олгодог. 

Сургалтад мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, төрөл бүрийн байгууллагад ажилладаг хөдөлмөрийн эрүүл ахуйч нар сайн дураараа, цалин хөлсгүй хичээл зааж, мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг. Мөн сургалтын үйл ажиллагаанд оролцож хичээл заах, туршлагаа хуваалцах хэн бүхний өмнө үүд хаалга маань нээлттэй.

Багш нар: 

  • Д.Нарансүх, АУ-ны доктор, МХЭАҮХ-ий тэргүүн, Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • З.Мөнхтуул, МХЕГ-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч
  • Андрю Мк Карти, ШУ-ны магистр, Оюу Толгой ХХК, Эрүүл мэнд, Эрүүл ахуйн ерөнхий зөвлөх
  • Г.Цацрал, НЭМ-ийн магистр, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн багш
  • Ц.Оюу, ШУ-ны магистр, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хорт судлалын багш
  • А.Цэнгэлмаа, ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч
  • Д.Ерөөлтбаяр, НЭМ-ийн магистр, Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх
  • Б.Уртнасан, НЭМ-ийн магистр, Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн төслийн зохицуулагч

Сургалтын ерөнхий мэдээлэл

  • Сургалтын хугацаа, цаг: Сар бүрийн нэг долоо хоногийн Бямба гаригийн 09:00-16:00 цагийн хооронд. Сургалтын багтаамж 6-8 цаг
  • Байршил: УБ хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, УБ Платинум оффис, 607 тоот
  • Хураамж: Энэ нь төлбөр биш бөгөөд сургалтын өрөөний түрээс,  цай, үдийн хоол, гэрчилгээ хэвлүүлэх зэрэгт зарцуулагддаг.
    • Холбооны гишүүд - 40,000 төгрөг
    • Гишүүн бус хүмүүст - 50,000 төгрөг 
    • Оюутан -30,000 төгрөг
    • Сургалтын хураамжийг Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны ХААН банкин дахь 511-119-2587 тоот дансаар хүлээн авна. Төлбөрийн утгаар сургалтад хамрагдах хүний нэрийг бичнэ.
  • Бүртгэл: 
  • Лавлах хаяг: contact@mnaoh.mn, Утас: 80019656 Н.Дөлгөөн, Зохицуулагч 

Тасралтгүй сургалтын 2019 оны төлөвлөгөө

Д/д

Сургалтын сэдэв

Хугацаа

Багш

1

Ажлын байрны агаараас тоос, хорт бодисын сорьц цуглуулах арга

3 сарын 30 

9 сарын 28

Д.Нарансүх, АУ-ны доктор

Б.Уртнасан, НЭМШУ-ны магистр

2

Ажлын байран дахь шуугианы өртөлтийн үнэлгээ

4 сарын 20

10 сарын 26

Д.Нарансүх, АУ-ны доктор

Г.Цацрал, НЭМ-ийн магистр

3

Ажлын байранд гарт дамжих, доргионы өртөлтийн үнэлгээ

5 сарын 25

11 сарын 23

Д.Нарансүх, АУ-ны доктор

Д.Ерөөлтбаяр, НЭМ-ийн магистр

4

Ажлын байранд гэрэлтүүлгийн хэмжилт хийх арга

6 сарын 22

12 сарын 15

З.Мөнхтуул, АУ-ны магистр

Д.Нарансүх, АУ-ны доктор

Гишүүдээс ирсэн саналын дагуу хэрэгцээт сэдвээр сургалтыг зохион байгуулах боломжтой. Энэ талаарх саналыг contact@mnaoh.mn имэйл рүү илгээнэ үү.

 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛДОО !