Гишүүнчлэлийн төрөл

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь мэргэжилтний болон байгууллагын гишүүнчлэлтэй.

Мэргэжилтний гишүүнчлэл:

1. Жинхэнэ гишүүн
2. Хүндэт гишүүн
3. Түр гишүүн
4. Залуу гишүүн

Гишүүнээр элсэхэд тавигдах шалгуур

Жинхэнэ гишүүн:

1. Хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл ахуй-тархвар судлаач, нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжлийн бакалавраас дээш зэрэгтэй.
2. Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн  чиглэлээр ажилладаг

Түр гишүүн:

1. Үйлдвэрийн эмч, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн
2. Бакалавраас дээш зэрэгтэй.
3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг

Залуу гишүүн:

1. Хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмч, эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэндэд судлалч, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй  байдлаар суралцдаг бакалавр, магистр оюутнууд

Хүндэт гишүүн:

1. Хөдөлмөрийн эрүүл ахуй/ эрүүл мэндийн салбарт үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн эрүүл ахуйч, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн байна. Хүндэт гишүүнчлэлийг холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.

Байгууллагын гишүүнчлэл:

1. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагууд болон бусад бүх төрлийн үйлдвэр аж ахуйн нэгж энэ төрлийн гишүүнчлэлд хамрагдаж болно.